Зургийг: УУХҮЯ
2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд 351 нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа нь анх батлагдсан хуулийн үзэл баримтлалтайгаа тохирохгүй болсныг Геологийн холбоодын нэгдсэн зөвлөл мэдээлж байна.
Эрдэс баялгийн тухай хуулиудад хуулийн давхардал, хийдэл нэмэгдэж зөрчил үүсгэдгийг салбарынхан гуравдугаар сарын 24-нд болсон зөвлөгөөний үеэр онцолж байлаа.
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын 16 орчим хувийг гадаадын хөрөнгө оруулалт эзэлдэг. Үүнээс гадна хувийн хөрөнгөөр геологийн хайгуулын ажилд зарцуулсан зардал 2018 оноос хойш буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг 2006 оны ашигт малтмал газрын тухай хуулиар сонгон шалгаруулалт болон өргөдлөөр хэн түрүүлж ирсэнд нь олгодог байсан бол 2018 онд хуульд зөвхөн сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгодог болжээ. 2022 онд хайгуулын 50 тусгай зөвшөөрөл олгож улсын төсөвт 14.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
1997 оноос хойш 14 мянга гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож, үр дүнд дэлхийн хэмжээний ганц ордыг илрүүлсэн нь Оюутолгойн орд байна.
Монголын Геологийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одхүү