logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Могойн гол” ХК-ийн борлуулалтын орлого 2022 онд өмнөх оноос 1.5 дахин өсжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 24 11:30
    439

    Зургийг: "Могойн гол" ХК

    "Могойн гол” компани нүүрс олборлолтын хүчин чадлыг нэмж коксжих нүүрсний баяжмал үйлдвэрлэнэ

    Могойн гол” ХК 2022 онд долоон тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оноос 1.5 дахин өссөн үзүүлэлт болсныг тайлагналаа. Тайлант хугацаанд цэвэр ашиг нь 40 гаруй хувиар өсөж, 1.1 тэрбум төгрөг хүрсэн байна.

    2022 онд тус компанийн үйлдвэрлэл болон санхүүгийн үйл ажиллагаанд үзүүлсэн гадаад, дотоод орчны нөлөө өндөр байсан аж. Тухайлбал: тайлант хугацаанд Covid-19 цар тахлын үр дагавар үргэлжилж, валютын ханш, түүхий эдийн үнийн огцом өсөлт уурхайн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн байна. Мөн ОХУ Украины дайнаас болж уурхайд импортоор авдаг тэсрэх бодис, дизель түлшний хомсдол үүсжээ. Ингэснээр эдгээр түүхий эдийн үнэ хоёр дахин өсөж, үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэнийг тодотголоо. 

    24-4.JPG

    "Могойн гол” ХК 2022 онд аливаа төсөл хэрэгжүүлэх зорилгоор нэмэлт хувьцаа болон бонд гаргах, тэдгээрийг олон нийтэд санал болгох үйл ажиллагаа явуулаагүй байна. Цаашид нүүрс олборлолтын хүчин чадлыг нэмэх, коксжих нүүрсний баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөснөө онцлов. 

    Тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2022 оны санхүүгийн тайлангийн үр дүнгээр нэгж хувьцаанд 1182 төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гаргаж, хувьцаа эзэмшигчдэдээ олгох ажлыг ҮЦТХТ-тэй хамтран зохион байгуулжээ. 

    Cэтгэгдэл бичих