logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “LVMH” компани “Epic Games”-тэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ виртуал хэлбэрээр хүргэнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 16 14:30
    442

    Зургийг: LVMH Moet Hennessy Louis Vuitton SE

    Хамтын ажиллагааны хүрээнд виртуал загварын өрөө бүтээх, загварын шоу зохион байгуулах замаар илүү олон хэрэглэгч татахыг зорьж байна

    Францын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “LVMH” групп “Fortnite” видео тоглоомоороо алдаршсан “Epic Games” компанитай хамтран ажиллахаар боллоо. 

    Тус компани хамтын ажиллагааны хүрээнд виртуал загварын өрөө бүтээх, мөн загварын шоу зохион байгуулах замаар илүү олон хэрэглэгч татахыг зорьж буйгаа мэдэгдсэн юм. 

    Түүнчлэн “LVMH”-ийн  бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ коллекц болон зар сурталчилгааг “Epic Games” компани 3D технологи ашиглан бүтээх юм байна. Энэ нь технологид ойр өссөн  залуу үеийнхнийг татахад тустай болохыг “LVMH”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Тони Беллони онцолжээ.

    “Epic Games”-ийн “Fortnite” нь өдгөө зөвхөн видео тоглоом гэхээсээ илүүтэй хүмүүс хоорондоо харилцдаг, виртуал хөгжмийн тоглолт зохион байгуулагддаг цахим орон зай болоод байгаа юм.

    Cэтгэгдэл бичих