logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Их Британийн Парламент “NFT”-ийн зах зээлд судалгаа хийнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 08 16:00
    316
    2022 он гарсаар крипто зах зээл уналтад орж, арилжаа нь 95 гаруй хувиар буурсантай холбоотойгоор “NFT”-ийн өгөөж доод түвшинд хүрээд байна

    Их Британийн Нийтийн танхимын Дижитал орчин, Соёл, Хэвлэл мэдээлэл болон Спортын хорооноос өнгөрсөн баасан гарагт “NFT” болон түүний цаадах блокчэйн технологийг судлах санаачилга гарсныг мэдэгджээ. Энэхүү судалгаагаар зөвхөн крипто валютын зах зээл дэх хөрөнгө оруулагчдын эрсдэлийг тодорхойлоод зогсохгүй “NFT” болон блокчэйн технологи Их Британийн эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлж болохыг тогтоох юм. 

    2021 онд алдартнуудын нөлөөгөөр “Bored Ape Yacht Club” нэртэй цуглуулга амжилтад хүрснээр олон нийтийн дунд “NFT”-ийн тухай ойлголт дэлгэрэх болсон аж. Хэдий тийм боловч энэ он гарсаар крипто зах зээл уналтад орж, арилжаа 95 гаруй хувиар буурсантай холбоотойгоор “NFT”-ийн өгөөж доод цэгт хүрээд байна. 

    Их Британид “NFT”-ийн талаарх хууль эрх зүйн орчин бараг байхгүй гэж хэлэхэд болох бөгөөд хэт өндрөөр үнэлэгдсэн виртуал хөрөнгийн учруулах эрсдэл өндөр болохыг Дижитал, Соёл, Хэвлэл мэдээлэл болон Спортын хорооноос дурджээ.

    Их Британийн шинээр сонгогдсон Ерөнхий сайд Риши Сунакийн хувьд Сангийн сайдаар ажиллах хугацаандаа “NFT” болон крипто зах зээлийг хөгжүүлэх талд түлхүү анхаарч байсан аж. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын зоос үйлдвэрлэгч “Royal Mint” компанийн “NFT” гаргах ажиллагаанд зөвлөхөөр ажилласан гэж мэдэгдэж байжээ. 

    Cэтгэгдэл бичих