logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс IV сард өмнөх сараас 2.8 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 12 14:25
    258
    Сарын өсөлтөд уул уурхай олборлолтын салбарын үйлдвэрлэгчийн үнэ хамгийн их дүнгээр өссөн нь нөлөөлжээ

    Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс дөрөвдүгээр сард 221.7 нэгж болж өмнөх сараас 2.8 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өсөлтийн хурд өмнөх саруудтай харьцуулахад эрчимжсэн байна.

    Сарын өсөлтөд уул уурхай олборлолтын салбарын үйлдвэрлэгчийн үнэ гурван хувиар буюу хамгийн их дүнгээр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Энэ дундаа нүүрс олборлолт, металлын хүдэр олборлолт, газрын тос олборлолтын өртөг нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Хэдийгээр сарын өсөлт эрчимжсэн ч жилийн өсөлтийн хурд нь саарч, 0.6 хувьтай гарсныг онцолж болохоор байна. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын үйлдвэрлэгчийн үнийн дэд индекс дундаа газрын тос олборлолтын өртөг буурсан нь голлон нөлөөлжээ. Харин бусад салбаруудын хувьд тогтмол өссөн хэвээр байна.

    Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индексийг тухайн үйлдвэрлэсэн болон худалдсан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг тооцож илэрхийлдэг. Индексэд уул уурхай олборлолтын салбар хамгийн их буюу 77.9 хувийн жинг эзэлдэг бол боловсруулах үйлдвэрлэл 14.6 хувийг, цахилгаан хий, уур, агааржуулалт 6.7 хувийг эзэлж байна.

    Cэтгэгдэл бичих