logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    Ноолуур нь эдийн засгийг солонгоруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 13 17:00
    287

    Зургийг: Л.Шинэбаяр

    “Тогтвортой ноолуурын өдөр-2023” арга хэмжээнд Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд оролцож монгол ноолуурыг тогтвортой болгоход чиглэсэн хүчин чармайлтын талаар хэлэлцлээ

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр монгол ноолуурыг тогтвортой болгоход чиглэсэн санаачилга, шилдэг туршлагуудыг дэмжин ажиллаж байгаа гэж мэдээллээ. Тухайлбал: ноолуурын салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих, тогтвортой хөгжлийг хязгаарлаж байгаа үндсэн шалтгаануудыг арилгах зорилгоор Монголын тогтвортой ноолуурын платформ төслийг хэрэгжүүлж байгаагаа онцлов.

    Төслийн үр дүнд  Монгол Улсад тогтвортой түүхий эд бэлтгэх, боловсруулах чиглэлээр талуудын хооронд хамтын ажиллагааг хурдасгаж, харилцан уялдаатай хөрөнгө оруулалт татах, нэгдсэн хөгжлийн бодлого боловсруулах боломж бүрдэх аж.

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх Монголын тогтвортой ноолуурын платформ болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа "Тогтвортой ноолуурын өдөр-2023” арга хэмжээг өнөөдөр зохион байгуулсан юм. Энэ ажлын хүрээнд эрчим хүчний болон усны зохистой хэрэглээ, хог хаягдлын менежмент, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулсан малчидтай хамтран ажилласан шилдэг сайн туршлага нэвтүүлж буй үйлдвэрүүдийг сонгон шалгарууллаа. 

    Нэг сая орчим малчдын амьжиргааг залгуулж, олон улс дахь Монголын брэнд болсон ноолуурын салбар нь хөдөө аж ахуйн салбарын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг бүрдүүлж, эдийн засгийг солонгоруулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг арга хэмжээний үеэр салбарын яам тодотгов.

    Cэтгэгдэл бичих