logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Goldman Sachs: Юанийн ханш үргэлжлэн унах төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 23 09:50
    610

    Зургийг: bloomberg.com

    Ирэх гурван сарын хугацаанд юанийн ам.доллартой харьцах ханш 7.1-ийг давна гэж "Goldman Sachs" тооцоолжээ

    БНХАУ-ын бодлого зохицуулалтын арга хэмжээнээс үл хамааран юанийн ханшийн уналт үргэлжлэх төлөвтэй байгааг “Goldman Sachs”-ийн шинжээчид мэдээллээ. Ирэх гурван сарын хугацаанд юанийн ам.доллартой харьцах ханш 7.1-ийг давна гэж тооцоолсон байна.

    АНУ-ын өрийн таазыг шинэчлэх талаарх яриа хэлэлцээр ахицтай байгаатай зэрэгцээд ам.долларын ханш дахин чангарч байгаа нь ханшийн уналтад голчлон нөлөөлнө гэж шинжээчид үзэж байгаа аж.

    Өнгөрсөн долоо хоногт юанийн спот ханш 7-ийн түвшнийг даваад байсан нь өнгөрсөн оны 12 дугаар сараас хойших доод үзүүлэлт болж байсан юм.

    Харин сүүлийн байдлаар юанийн ханш ам.долларын эсрэг 0.1 хувиар суларснаар спот ханш нь 7.02-д тогтжээ.

    Харин иений ханш ам.долларын эсрэг 0.4 хүртэлх хувиар суларснаар спот ханш нь 138-д тогтлоо. Сүүлийн өдрүүдэд уналттай байсан “Bloomberg Dollar Spot Index” эргэн сэргээд байна.

    Cэтгэгдэл бичих