logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо шинэ журамдаа дижитал хөрөнгийн асуудлыг тусгана
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 18 13:20
    260

    Зургийг: Al Drago/Bloomberg

    Шинэ журмын төслийг эцэслэхээсээ өмнө АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо 30 хоногийн турш олон нийтийн саналыг хүлээн авна

    АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо Дижитал хөрөнгийн арилжаа болон төвлөрсөн бус санхүүгийн платформууд зохицуулах байгууллагад бүртгүүлэх ёстой гэсэн шинэчилсэн журмыг өргөн барилаа.

    2022 онд өргөн барьж байсан анхны журам нь үнэт цаасны арилжаа санал болгодог платформ болон зохицуулагч байгууллагын хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой байсан аж. Хэдий тийм боловч бирж эсвэл брокерын байгууллагаар бүртгэдэггүй байжээ. Харин шинэчилсэн журамд дижитал хөрөнгийг онцгойлон анхаарч тусгай дүрэм боловсруулсан байна.

    "Крипто арилжааны платформуудын одоогийн үйл ажиллагааг харвал ихэнхийг нь бирж хэмээн тодорхойлж болно. Энэ утгаараа крипто зах зээлд хөрөнгө оруулагчид бусад зах зээлийн адил бодлогын хамгаалалт эдлэх эрхтэй" гэж АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны Тэргүүн Гари Генслер мэдэгдлээ.

    Шинэ журмын төслийг эцэслэхээсээ өмнө АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо 30 хоногийн турш олон нийтийн саналыг хүлээн авах юм байна.

    Cэтгэгдэл бичих