logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Зүнжээ
    Harvard: Агаарын бохирдол нь сэтгэцийн олдмол өвчлөл үүсгэдэг
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 06 16:40
    524

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Цэвэр агаараар амьсгалах нь альцгеймер буюу зөнөх өвчний эрсдэлээс сэргийлдэг

    Бохирдсон агаараар амьсгалах нь сэтгэцийн олдмол өвчтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг бол цэвэр агаараар амьсгалах нь альцгеймер буюу зөнөх өвчний эрсдэлээс сэргийлдэг байна.

    Өмнө нь хийсэн 14 судалгаанд дүн шинжилгээ хийсэн  Харвардын Нийтийн эрүүл мэндийн сургуулийн судлаачдын дүгнэлт нь их бохирдолтой агаараар тогтмол амьсгалах нь сэтгэцийн олдмол өвчин тусах эрсдэл үүсгэдэг гэсэн хариу гарчээ. Үүнд дундаж бохирдолтой буюу АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн стандарт болох нэг шоо метрт 12 микрограмм бохирдол бүхий агаараар амьсгалах нь ч сэтгэцийн олдмол өвчний эрсдэл агуулдаг байна.

    Дэлхий даяар 57 сая гаруй хүн сэтгэцийн олдмол өвчтэй байгаа бөгөөд эдгээр нь огт эмчилгээгүй байгаа нь асуудал болж байна. АНУ-д л гэхэд зургаан сая хүн ийм төрлийн өвчин  болох альцгеймертэй гэж бүртгэгджээ.

    Бохирдлын түвшин нэг шоо метрт хоёр микрограмм байсан ч дээрх өвчлөлийг үүсгэх эрсдэл тодорхой түвшинд агуулагддаг гэж Харвардын Хүрээлэн буй орчны эпидемиологи, физиологийн профессор Марк Вайсскопф “BMJ” анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн судалгаандаа дурджээ.

    Дээрх хэмжүүрийг энгийнээр тайлбарлавал өдөрт нэг тамхи татах нь нэг шоо метрт 22 микрограмм бохирдлоор амьсгалсантай тэнцэх аж. Түүнчлэн азотын давхар исэл болон азотын исэл нь сэтгэцийн олдмол өвчлөлийн аюулыг дагуулдаг гэж зарим судалгаа харуулсан байна.

    Мөн Марк Вайсскопф “Хүн бүр л амьсгалдаг. Тийм болохоор бид бүгд  энэ аюулд өртөх эрсдэлтэй. Иймд үнэндээ нийтийг хамарсан өвчлөлийн тоо одоо байгаагаас ч өндөр байх учиртай” хэмээн онцоллоо. 

    Cэтгэгдэл бичих