logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    Хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилтод хүрэхийн тулд $11.5 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 14 09:20
    158
    Олон улсад гаргасан “Ногоон бонд”-ын хэмжээ 15.9 хувиар буурч, $83.64 тэрбум болоод байна

    2022 оны IV улирлын байдлаар олон улсад гаргасан “Ногоон бонд”-ын хэмжээ өмнөх улирлаас 15.9 хувиар буурч, 83.64 тэрбум ам.доллар болоод байна.

    Зах зээлийн тогтворгүй байдал, инфляц, бодлогын хүүгийн өсөлт, геополитикийн тодорхойгүй байдалтай холбоотойгоор хөрөнгө оруулагчдын эрэлт буурчээ.

    Ази, Номхон далайн бүсийг аваад үзвэл илүү тогтвортой дүр зураг харагдаж байна. Үүнд БНХАУ энэ төрлийн бондтой холбоотой олон улсын стандартыг мөрдөх арга хэмжээ авсан нь нөлөөлжээ.

    Монголын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2019 онд Монгол Улсын “Ногоон таксономи” баримт бичгийг баталсан юм. Монгол Улс ногоон хөрөнгийн зах зээлийн замын зураглалыг Тогтвортой санхүүгийн холбооноос гаргаад байна.

    Энэхүү зураглалын хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг ердийн үеийнхтэй харьцуулахад 22.7 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байгаа аж. Энэ зорилтод хүрэхийн тулд 11.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна.

    Тогтвортой санхүүгийн холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь

    Cэтгэгдэл бичих