logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Үхлийн аюултай “Nipah” вирус Энэтхэгт дахин дэгдэж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 18 17:20
    624

    Зургийг: DeFodi Images News/Getty Images

    “Nipah” вирус сарьсан багваахай, гахайнаас хүнд халдаж, улмаар тархинд гэмтэл учруулдаг

    БНЭУ-д сүүлийн өдрүүдэд багадаа хоёр хүний аминд хүрсэн үхлийн аюулт “Nipah” вирусийн (NiV) дэгдэлт дахин сэргэж, өмнөд хэсгийн Керала мужид олон зуун хүнийг шинжилгээнд хамруулаад байна. 

    Сарьсан багваахай, гахайнаас хүнд халдаж, улмаар тархинд гэмтэл учруулдаг энэ вирус Керала мужийн Кожикоде дүүрэгт сүүлийн таван жилд гурав дахь удаагаа гарч байгаа нь энэ юм. 2018 оны дэгдэлтийг хяналтад оруулахаас өмнө 21 хүн нас барж байжээ. Өмнө нь дээрх вирус Сингапур, Малайз зэрэг улсад ч илэрч байсан юм.

    “Nipah” нь амьтнаас хүнд дамждаг зоонозын вирус бөгөөд амьсгалын замын хүнд халдвар үүсгэж, тархинд нөлөөлдөг гэж ДЭМБ мэдээлээд байна. Энэ вирус анх 1999 онд Малайзын гахай үржүүлгийн фермд илэрсэн бөгөөд Сингапурт ч мөн илэрч байжээ. Түүнээс хойш Малайз, Сингапур улсад шинэ халдвар гараагүй ч 2001 оноос хойш Бангладеш, Энэтхэг улсад дэгдэлт үе үе гарсаар байна. 

    “Nipah” вирус хэрхэн халдварладаг вэ?

    “Nipah” вирус Малайзад дэгдсэн шалтгаан нь өвчилсөн гахайнаас вирус хүнд халдварласны улмаас үүссэн гэж үздэг. Харин Энэтхэг, Бангладеш улсад халдвар авсан сарьсан багваахайны ялгадас, шүлсээр бохирдсон хасарваань жимс, наргил модны шүүс зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэснээс халдвар дамжсан байх магадлал өндөр гэж ДЭМБ мэдээллээ. Харин дараалан гарсан дэгдэлтүүдийн ихэнх хувь нь хүнээс хүнд дамжсан байх магадлалтай гэж ДЭМБ үзэж байна. 

    “Nipah” вирусийн халдварын шинж тэмдэг юу вэ?

    Шинж тэмдгүүд нь ихэвчлэн халуурах, толгой өвдөхөөс эхэлдэг бөгөөд ихэвчлэн ханиалгах, хоолой өвдөх зэрэг амьсгалын замын өвчний шинж тэмдэг дагалддаг гэж АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлэв. Шинж тэмдэг нь халдвар авснаас хойш хоёр долоо хоногийн дотор хэзээ ч илэрч болно. Халдвар нь улам даамжирвал толгой эргэх, таталт өгөх, энцефалит буюу тархины хаван үүсэхэд хүргэдэг бөгөөд энэ нь улмаар өвчтөнийг 24-48 цагийн дотор комд оруулдаг байна. 

    “Nipah” вирус хэр аюултай вэ?

    БНЭУ-ын үүнд ихээхэн санаа зовниж байгаа нь шалтгаантай. Халдвар авсан өвчтөнүүдийн 40-75 хувь нь нас бардаг гэсэн тооцоо байдаг бөгөөд нас баралтын түвшин нь дэгдэлт бүрд янз бүр байсан аж.

    Хэрхэн арга хэмжээ авдаг вэ?

    “Nipah” вируст зориулсан хүн, амьтны вакцин, үр дүнтэй эмчилгээ байдаггүй. Судлаачид одоогоор вирустэй шууд тэмцдэг дархлааны эм болох моноклональ эсрэг биетүүдийг боловсруулж байгаа ч лицензтэй эмчилгээ хараахан гараагүй байна.

    Cэтгэгдэл бичих