logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    НЗДТГ: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсны дараа төлбөртэй бүсийн тарифыг НИТХ тогтооно
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 31 17:00
    343

    Зургийг: С.Батсайхан

    Х.Нямбаатар: Хэрэв төлбөртэй бүс тогтоохоор болбол 27 мянга хүртэлх төгрөг байна

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөлд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсны дараа тарифыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоохоор тусгаад байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээллээ.

    Хуулийн төсөлд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгохоор тусгаад байгаа аж. Хэдий тийм боловч хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй бөгөөд тариф нь 0-27 мянган төгрөг байхаар байгааг Нийслэлийн Засаг дарга тодотгов. Мөн төлбөртэй бүсэд амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хувь хөнгөлөхөөр тусгажээ. Төлбөртэй бүс тогтоосноор түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулсан туршлага дэлхийн жишигт байгааг онцоллоо.

    Гааль болон Авто тээврийн үндэсний төвийн мэдээллээр Улаанбаатар хотын авто замд нийслэлийн дугаартай, бүртгэлтэй 720 мянган тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд энэ тоо жилд дунджаар 47-50 мянгаар нэмэгдэж байгаа аж. Энэ хурдаар өсвөл дөрвөн жилийн дараа Улаанбаатар хот нэг сая автомашинтай болох юм. Өмнө нь нийслэлийн зүгээс түгжрэлийг бууруулах чиглэлээр авто замын сүлжээг өргөтгөн, гүүр барих бодлого барьж байв. Сүүлийн 10 жилийн хугацаанд хотын авто замын сүлжээ 30 орчим хувиар өргөжсөн ч 325 мянга байсан тээврийн хэрэгслийн тоо өнөөдөр 720 мянга хүрчээ.

    Судалгаагаар иргэд хот дотор өдөрт дунджаар 2.8 сая удаа зорчилт хийдэг бөгөөд өнөөдрийн байдлаар улаанбаатарчууд жилд 717 цаг буюу 31 хоногийг түгжрэлд зарцуулж байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ есөн хувь буюу 3.8 их наяд төгрөгийг түгжрэлд үрж байгаа юм. Энэ нь ирэх онуудад нэмэгдсээр 2030 он гэхэд 18 хувьд хүрэхээр байгаа ажээ.

    Cэтгэгдэл бичих