logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    “Goldman Sachs” Японы хөрөнгийн зах зээлийн төлөвөө сайжрууллаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 18 16:35
    141

    Зургийг: Tomohiro Ohsumi/Bloomberg

    Ирэх саруудад иений ханш төдийлөн өөрчлөгдөхгүй, тогтвортой байна гэж “Goldman Sachs” үзэж байна

    “Goldman Sachs”-ийн шинжээчид Японы хувьцаануудын ханшийн өсөлтийн төсөөллөө нэмэгдүүллээ. Ирэх саруудад иений ханш төдийлөн өөрчлөгдөхгүй, тогтвортой байна гэж үзэж байгаа нь үүнд голлон нөлөөлжээ. 

    Тус улсын эдийн засаг харьцангуй тогтвортой байх төлөвтэй байгаатай холбоотойгоор “Goldman Sachs” банк “Topix” индексэд бүртгэлтэй компаниудын нэгж хувьцаанд ногдох ашгийн өсөлтийг 12 хувь байна гэж тооцоолсон байна. Мөн ирэх хоёр жилд найм болон долоо хувийн өсөлттэй байна гэсэн таамаг дэвшүүлж байгаа юм.

    unnamed (46).jpg

    Япон улсын хувьд дотоодын инфляцын түвшин болон засаглалын шинэчлэл зэрэг хүчин зүйлс нь 2023 оны эцэс хүртэл зах зээл өсөхөд дэмжлэг болохоор байгааг тодотголоо.

    “Topix” индексийн хувьд оны эхний сараас хойш 12 хувийн өсөлт үзүүлжээ. Энэ нь дэлхийн хувьцаануудыг илтгэдэг “MSCI All Country World Index”-ийн 8.5 хувийн өсөлтийг давсан үзүүлэлт болж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих