logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Instagram” VI сард "Twitter"-тэй өрсөлдөхүйц шинэ аппликейшн танилцуулна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 22 14:00
    183

    Зургийг: Andrew Harrer/Bloomberg

    Илон Маск “Twitter”-ийг худалдан авснаас хойш зарим хэрэглэгчид адил төстэй өөр платформ хайх чиг хандлага нэмэгджээ

    “Instagram” нь “Twitter”-тэй өрсөлдөхүйц бичвэрт суурилсан аппликейшн хөгжүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор энэхүү төслөө алдартнууд,  инфлюэнсрүүдтэй хамтран туршиж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.

    Тус аппликейшн нь “Instgaram-аас тусдаа байх бөгөөд хэрэглэгч хаягаа холбох боломжтой аж. Аппликейшний нээлтийг зургаадугаар сард хийхээр төлөвлөжээ.

    Энэ нь “Twitter” болон энэ төрлийн аппликейшнуудтай өрсөлдөхүйц бүтээл болно хэмээн Калифорнийн их сургуулийн мэргэжилтэн мэдэгдсэн байна.

    Илон Маск “Twitter”-ийг дуулиантайгаар худалдан авснаас хойш зарим хэрэглэгчид адил төстэй өөр платформ хайх чиг хандлага нэмэгдэж байгаа юм.

    Одоогоор “Instagram”-ийн зүгээс албан ёсны мэдээлэл гаргаагүй байна. Харин Энэтхэгийн Мумбайд төвтэй “Moneycontrol.com” мэдээллийн сайт “Meta” компани гуравдугаар сард текстэд суурилсан аппликейшн бүтээхээр төлөвлөгөө боловсруулж байгааг мэдээлсэн юм.

    Дээрх мэдээлэл гарсны дараа баасан гараг хүртэл доогуур үзүүлэлттэй байсан “Meta”-ийн нэгж хувьцааны ханш 2022 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ. Тодруулбал: 0.5 хувиар өсөж, 245.64 ам.доллар хүрчээ. 

    Cэтгэгдэл бичих