logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    БНХАУ-д орон сууцны үнэ 16 дахь сардаа дараалан унав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 18 14:00
    927
    БНХАУ-ын орон сууцны зах зээлийн уналт хоёрдогч зах зээлд ч хүндрэл учруулсан хэвээр байна

    Covid-19-ийн давлагаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сэргээх хүчин чармайлтад хүндрэл учруулснаар өнгөрсөн сард БНХАУ-д орон сууцны үнэ 16 дахь сардаа дараалан унасан байна. 

    Тус улсын 70 хотод төрөөс татаас олгосон төсөлд хамаарахгүй шинэ орон сууцны үнэ өмнөх сараасаа 0.25 хувиар буурсныг даваа гарагт БНХАУ-ын Үндэсний Статистикийн товчооны гаргасан тайланд дурдсан байна. Харин жилийн дүнгээр тооцвол орон сууцны үнэ 2.3 хувиар буурчээ.

    Үүнээс өмнө БНХАУ-ын эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сэргээх шийдэмгий төлөвлөгөө баталж, бэлэн мөнгөний хомсдолд орсон компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар голчлон нийлүүлэлт талд нь анхаарч ажиллахаар болсон юм. Мөн орон сууц худалдан авалтын идэвхийг нэмэгдүүлэх, салбарын тогтвортой өсөлтийг хангах дараа дараагийн арга хэмжээнүүдийг аваад байв.

    Хэдий тийм боловч Засгийн газар Covid-19-ийг Үл тэвчих бодлогоо гэнэтийн байдлаар цуцалсны дараа “коронавирус”-ийн халдвар газар авсны улмаас дээрх арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд саад учирсан байна. Бизнесүүд болон хэрэглэгчдийн итгэлийн үзүүлэлт цар тахлын өмнөх түвшнээс төдийлөн сэргэж чадаагүй хэвээр байгаа юм.

    “БНХАУ-ын эрх баригчид хөрвөх чадварын дарамтыг сулруулах арга хэмжээ авсны дараа үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдэд амсхийх боломж олдсон. Гэхдээ тэднийг хямралаас татаж гаргах ганц арга зам нь борлуулалтыг сэргээх явдал болоод байна” хэмээн “S&P Global”-ийн шинжээч Эстер Лиу онцоллоо.

    Орон сууцны зах зээлийн уналт хоёрдогч зах зээлд ч хүндрэл учруулсан хэвээр байна. 12 дугаар сард хуучин орон сууцны үнэ 0.48 хувиар унасан нь өмнөх сарынхаас 0.04 нэгж хувиар илүү үзүүлэлт болохыг тайланд дурджээ. 

    Шинэ орон сууцны гурав дахь сардаа дараалан үргэлжилбэл анх удаа орон сууц худалдан авч буй иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх тухай есдүгээр сард гаргасан шийдвэрийнхээ хугацааг сунгах болохоо БНХАУ-ын эрх баригчид энэ сард мэдэгдсэн юм. Хэдий тийм боловч 2021 оны дунд үеэс хойш уналттай байгаа салбарыг энэ мэтийн алхмууд сэргээж чадах эсэх нь тодорхой бус байна.

    Cэтгэгдэл бичих