Зургийг: Patrick T. Fallon/Bloomberg
“Rivian” компани цахилгаан хөдөлгүүртэй унадаг дугуй хөгжүүлж, бүтээгдэхүүний нэр төрлөө нэгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж буйг тус компанийн Гүйцэтгэх захирал РЖ Скэйринж баасан гарагт дотоод хурлынхаа үеэр мэдээлжээ.
Дээрх мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалж хүргэсэн бөгөөд “Rivian” компанийн зүгээс энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Түүнчлэн төсөл дээр инженерийн цомхон баг шуурхай ажиллаж байгааг тэрбээр мэдээлсэн байна.
“Rivian”-ийн хувьд цахилгаан унадаг дугуйны загвар болон эд ангийн зарим патентыг эзэмшдэг аж. Хэдий тийм боловч компанийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх төлөвлөгөө нь удирдах зөвлөлийн зардлаа танах шаардлагатай давхцаж байна. “Rivian” өмнөх долоо хоногт ажилтнуудынхаа зургаан хувийг цомхотгох болсноо мэдэгдсэн нь нэг жилийн дотор хийгдэх хоёр дахь томоохон цомхотгол болох ажээ.