logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    2023 оны II улирaлд анхаарч байх компаниуд
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 04 16:20
    165

    Зургийг: Bloomberg

    Хонгконгийн “AIA” компанийн хувьд үлэмж хэмжээний өсөлттэй байх төлөвтэй байна

    2023 оны II улирaлд анхаарч байх компаниудыг “Bloomberg Intelligence” танилцууллаа. Азидаа даатгалын чиглэлээр тэргүүлэгчдийн нэг Хонгконгийн “AIA” компанийн хувьд үлэмж хэмжээний өсөлттэй байх төлөвтэй байна.

    4-4.JPG

    Өнгөрсөн гурван жилд Эх газрын Хятадаас Хонгконгийг зорих жуулчид хөл хорионд орж, амь насны даатгалын үйлчилгээ авах нь зогссон аж. Харин БНХАУ-ын COVID-19-ийг Үл тэвчих бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн хязгаарлалтууд дуусгавар болсны дараа тус компанийн үйл ажиллагаа сэргэж эхлээд байна. 2023 онд “AIA” компанийн орлого 40 хувийн өсөлттэй гарахаар байгааг “Bloomberg Intelligence” тооцоолжээ.

    4-5.JPG

    Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Capgemini” [kap-jeh-muh-nai] компани мөн анхаарал татаж байна. Европын тэргүүлэх IT-ийн компанид тооцогддог тус компанийн IV улиралд авсан захиалгын хэмжээ дээд түвшинд хүрээд байгаа аж. 2023 онд тус компанийн орлогын өсөлт 10 хувиас дээш гарна гэж “Bloomberg”-ийн шинжээчид үзсэн байна.

    4-6.JPG

    Түүнчлэн дэлхийд салхин турбины үйлдвэрлэлээр тэргүүлдэг Нидерландын “Vestas” компанийг онцолж болохоор байна. Улс орнууд ногоон эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулах нь нэмэгдэж байгаа нь тус компанид ашигтайгаар тусаж байгаа аж. Мөн гангийн үнэ буурч байгаа нь “Vestas”-ийн ашгийн маржиныг нэмэгдүүлж байгаа юм. Улмаар 2024 онд “Vestas”-ийн үйл ажиллагааны ашиг 25 хувиар өсөх тооцооллыг “Bloomberg”-ийн шинжээчид гаргаад байна.

     

    Cэтгэгдэл бичих