logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Goldman Sachs” БНХАУ-ын 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 4.8 хувь болгож өсгөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 10 10:00
    309

    Зургийг: Michael M. Santiago/Getty Images

    ОУВС БНХАУ-ын ирэх оны эдийн засгийн өсөлтийн таамгаа 4.2 хувиас 4.6 хувь болгон нэмэгдүүлээд байна

    “Goldman Sachs” БНХАУ-ын 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 4.5 хувиас 4.8 хувь болгон өсгөснөө мэдээллээ. "БНХАУ-ын Засгийн газар ойрын саруудад эдийн засгийн өсөлтөө бодитойгоор ахиулах алхмуудыг хийнэ" гэсэн хүлээлттэй байгаагаа "Goldman Sachs” онцолж байна.

    Түүнчлэн Олон Улсын Валютын Сан БНХАУ-ын ирэх оны эдийн засгийн  өсөлтийн таамаглалаа 4.2 хувиас 4.6 хувь болгон нэмэгдүүлжээ.

    “Сүүлийн саруудад ачаа тээврийн үйл ажиллагаа нэмэгдсэн тул БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөө таван хувьд хүргэх зорилт биелэх боломжтой” гэж тээвэр логистикийн “GLP” компанийн Гүйцэтгэх захирал Мин Мэй онцоллоо. Тэрбээр авто тээврийн операторуудын тээвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний хэмжээ наймдугаар сараас хойш 2022 оны түвшнийг давсан гэж лхагва гарагт болсон Хонгконгийн санхүүгийн дээд хэмжээний уулзалтын үеэр тодотгосон байна.  

    Хэдий тийм боловч БНХАУ-ын хэрэглэгчийн үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар, үйлдвэрлэгчийн үнийн индекс 2.6 хувиар буураад байгаа юм. Энэ нь богино хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүн хэчнээн өсөлттэй байсан ч тус улсын эдийн засагт мэдэгдэхүйц сэргэлт гарахад тодорхой хугацаа шаардлагатай байгааг харуулж байна.

    Cэтгэгдэл бичих