Зургийг: David Paul Morris/Bloomberg
АНУ-ын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчдийн нэг “Ford Motor”-ийн дийлэнх хөрөнгө оруулагчид тус компанийг цахилгаан автомашины зах зээлд “Tesla”-тай өрсөлдөхүйц үнэ санал болгож чадахгүй гэж үзэж байна.
“Ford Motor”-ийн Гүйцэтгэх захирал Жим Фарли сүүлд хийсэн судалгаагаар ийм дүгнэлт гарсныг онцолжээ. "Би ч гэсэн хөрөнгө оруулагчидтай санал нэг байгаа. Тийм учраас ч бизнесээ хуваасан" гэж тэрээр мэдэгдсэн байна.
Өнгөрсөн онд “Ford Motor” үйл ажиллагаандаа эрс өөрчлөлт хийсэн аж. Тодруулбал: цахилгаан болон уламжлалт хөдөлгүүртэй автомашины бизнесээ салгасан юм. Энэ нь цахилгаан автомашины зах зээл өсөлттэй бүс нутагт илүү их хөрөнгө оруулалт хийх стратегитай холбоотой бөгөөд тус компани тус зах зээлд томоохон тоглогч болохоор зорьж буйг харуулж байна.