“Сэндли ББСБ” ХК-ийн 2022 оны IV улиралд олгосон нийт зээл 23.1 тэрбум төгрөг хүрсэн нь өмнөх улирлаас 1.6 дахин өссөн үзүүлэлт болсныг тайлагнасан байна. Нийт зээлийн 72.3 хувийг цахим зээл, үлдсэнийг уламжлалт зээл эзэлж байгаа аж. Мөн харилцагчдын тоо нь I улирлаас 8.8 дахин өссөнийг онцолжээ.
Үүнээс гадна мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нь харвал “Sendly” аппликейшнээр дамжуулан 12 дугаар сарын байдлаар 8.26 сая ам.доллар буюу 26.07 тэрбум төгрөгтэй тэнцэх валютын гүйлгээг шилжүүлсэн байна.
Тус компани “Сэндли Бонд”-ыг олон нийтэд нээлттэй арилжаалахаар боллоо. “Сэндли ББСБ” ХК-ийн бонд нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 18 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, улирал тутам хүү төлөгдөх нийт 8.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй байхыг онцоллоо. Татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй аж.
Үнэт цаасны танилцуулгад тусгасны дагуу энэхүү өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг нэгдүгээр сарын 25-ны өдрөөс нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэл авах юм байна.