logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    БНХАУ-ын арилжааны банкнуудын ААН-үүдэд олгосон зээл VIII сард өмнөх сараас 4 дахин өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 12 13:30
    101
    Pinpoint Asset Management: Бодлогын арга хэмжээний нөлөөллөөр эдийн засагт тогтвортой байдал нэмэгдсэнээр зээлийн өсөлт эрчимжсэн

    БНХАУ-ын зээлийн эрэлт нэмэгдэж, дефляцийн дарамт буурсныг сүүлд танилцуулсан статистик мэдээлэл илтгэж байна. Үүний зэрэгцээ юанийн ханш өссөн нь эдийн засаг, санхүүгийн зах зээл огцом уналтын дараа тогтворжиж магадгүй гэсэн дохио болж буй аж.

    Наймдугаар сард БНХАУ-ын арилжааны банкнууд 1.36 их наяд юань буюу 186.18 тэрбум ам.долларын зээл шинээр олгосон талаар тус улсын Төв банк мэдээллээ. Энэ нь өмнөх сараас бараг дөрөв дахин өссөн үзүүлэлт бөгөөд шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт боллоо.

    Capture.png

    Тус улсын бодлого зохицуулагчид үл хөдлөх хөрөнгийн салбарт дэмжлэг олгохоор моргейжийн зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх чиглэлд арга хэмжээ танилцуулсан юм. Ингэснээр орон сууцны зээлийн эрэлт нэмэгдсэнээс гадна аж ахуйн нэгжид олгох зээл нэмэгджээ.

    “Бодлогын арга хэмжээний нөлөөллөөр эдийн засагт тогтвортой байдал нэмэгдсэн тул зээлийн өсөлт эрчимжсэн” гэж “Pinpoint Asset Management”-ийн шинжээчид мэдээллээ.

    Орон сууцны зээлийг оролцуулан тооцвол наймдугаар сард өрхийн зээл 392.2 тэрбум юань болж өссөн байна. Өмнөх сард 200.7 тэрбум юаниар буурч байсантай харьцуулахад энэ өндөр дүнгээр өссөн үзүүлэлт боллоо. Харин аж ахуйн нэгжид олгосон зээл 948.8 тэрбум юань болж, өмнөх сараас дөрөв дахин  өссөн байна.

    Cэтгэгдэл бичих