“Очир дагинас" компани жилд 1200 тонн нөөшилсөн бүтээгдэхүүн экспортлох хүчин чадалтай үйлдвэрээ нээлээ. Энэ төрлийн бүтээгдэхүүний хувьд анхны экспортын үйлдвэр болж байгаагаараа онцлогтой юм.
Экспортын үйлдвэр нээгдсэнээр жилд 7.6 сая орчим ам.долларын орлого олох боломжтойг тус компанийн Гүйцэтгэх захирал онцолж байна.
Тус үйлдвэрийг нийт 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулжээ.
"Очир дагинас" компани олон улсын жишигт нийцсэн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийн төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд "хиам, махан бүтээгдэхүүний" үйлдвэрээ 2018 онд нээсэн бол ийнхүү төслийн дараагийн шат болох "нөөшилсөн бүтээгдэхүүний" үйлдвэрээ нээлээ.
“Очир дагинас” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин
Цаашид анхан шатны мах боловсруулах үйлдвэрийн төслөө 2023-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 15 тэрбум төгрөг шаардлагатай аж. Анхан шатны мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодод боловсруулсан мах хэрэглэх боломж бүрдэх юм байна.
2022 оны байдлаар дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны 3.8 мянган тонн махыг 11 аж ахуйн нэгж бэлтгэж, 13.7 сая ам.долларын экспортын орлого олсон дүнтэй байгаа юм.
Монгол Улс 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна.
Ерөнхийлөгчийн Зөвлөх Ч.Даваабаяр