logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    ЕТГ: Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлтийг 4-5 дахин нэмэгдүүлэхийг зорьж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 26 09:35
    139

    Зургийг: president.mn

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нарын албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач ач холбогдолтой болсныг мэдэгдлийнхээ үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар онцоллоо.

    Хэлэлцээний үеэр цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй сорилтуудыг хамтын хүчээр даван туулж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан байна.

    Төрийн айлчлалын хүрээнд БНПУ Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа албан ёсоор нээж, ирэх оноос Консулын хэлтэс ажиллуулах болсон нь харилцаанд томоохон түлхэц болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэв.

    Үүнээс гадна цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин, иргэд хоорондын харилцаа зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгджээ.

    Монгол-Польшийн бизнес форумын үеэр Польш улсаас салбар бүрийн 25 компанийн төлөөлөл Монгол Улсын 300 орчим бизнес эрхлэгч уулзаж, цаашдын худалдаа, үйлдвэрлэл, бизнесийн хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан юм.

    Ирэх 5-10 жилийн хугацаанд Польш улс, Монгол Улс хоорондын худалдааны эргэлтийг 4-5 дахин нэмэгдүүлэхийг зорьж буйг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай мэдээллээ.

    Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай

    Төрийн айлчлалын хүрээнд хүнс хөдөө аж ахуй, уул уурхай, банк санхүү, тээврийн салбарт албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. 

    Уул уурхайн бүтээгдэхүүний нэмүү өртөг бий болгох талд Польш улсын туршлагаас хуваалцахаар зорьж байна. Мөн тарифын болон тарифын бус дамжин өнгөрөх тээврийн зардлыг бууруулах талд тодорхой арга хэмжээ авагдах талаар Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээлэв. 

    Түүхий эдээ боловсруулан бүтээгдэхүүн болгож, Европт шууд нийлүүлэх боломжийг уулзалтын хүрээнд бий болгохыг зорьж буйг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн онцоллоо. Уул уурхайгаас олсон орлого богино хугацаанд өрхийн дундаж орлогыг нэмж чадахгүй байна. Иймд бид уул уурхайн бус экспортоо хөгжүүлэх хэрэгтэйг тэрбээр тодотгосон юм.

    МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн

     

    Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважав

    Cэтгэгдэл бичих