logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    М.Зүнжээ
    АНУ-ын хатуу зохицуулалтын улмаас “Gemini” Азид үйл ажиллагаагаа тэлэхээр болов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 25 17:15
    142

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    “Gemini Trust”-ийн дериватив тэлэлт 30 улс, нутаг дэвсгэрийг хамарч байна

    АНУ-ын хатуу зохицуулалтын улмаас крипто компаниуд олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа тэлж эхэллээ. Тухайлбал: крипто салбарын тэрбумтан ихрүүд болох Тайлер болон Камерон нарын “Gemini Trust” компани өнгөрсөн долоо хоногт компаниас гадуурх крипто дериватив биржээ Ази тивд байгуулах замаар Азийн зах зээлд үйл ажиллагаагаа тэлэхээ мэдэгдсэн байна.

    Энэхүү мэдэгдлийн өмнө “Coinbase Global” Бермудад  виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авснаа зарласан юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр тус компани Бермудын аралд дериватив биржээ байгуулахаар төлөвлөсөн аж.

    Өнгөрсөн долоо хоногт “Gemini Trust” өмнө нь Технологи хариуцсан Захирал Правжит Тиванаг Ази-Номхон Далайн бүс хариуцсан Захирлаар томилсны зэрэгцээ БНЭУ-д инженерийн төв байгуулж, Сингапур дахь багаа өргөжүүлэхээ мэдэгдээд байна.

    “Gemini Trust”-ийн дериватив тэлэлт нь 30 улс, нутаг дэвсгэрийг хамрах хэдий ч АНУ-ыг хамрахгүй ажээ.

    Cэтгэгдэл бичих