logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Өнөрсайхан
    “Rio Tinto” групп “Turquoise Hill Resources”-ийг худалдан авлаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 19 09:00
    602
    “Rio Tinto” групп “Turquoise Hill Resources”-ийг худалдан авч “Оюу Толгой” нь Монгол Улсын Засгийн газар 34 хувь, “Rio Tinto” 66 хувь гэсэн эзэмшлийн бүтэцтэй болж байна

    “Rio Tinto” групп “Turquoise Hill Resources” компанийг худалдан авав. Өөрөөр хэлбэл “Turquoise Hill Resources” компанийг нэгтгэх үйл явц эцэслэгдэж, “Оюу Толгой” нь Монгол Улсын Засгийн газар 34 хувь, “Rio Tinto” 66 хувь гэсэн эзэмшлийн бүтэцтэй болж байна.

    Канадын Юконы Дээд шүүхээс холбогдох зөвшөөрлүүдийг олгосноор 12 дугаар сарын 16-ны өдөр “Rio Tinto” групп “Turquoise Hill Resources”-ийн үлдсэн 49 хувийг худалдан авах 3.1 тэрбум ам.долларын арилжааг хийж дуусгажээ. Ингэснээр “Turquoise Hill Resources” компани бүртгэлтэй Хөрөнгийн биржүүдээс бүртгэлээ хасуулж, “Rio Tinto”-ийн хаалттай охин компани болж байна.

    ""Оюу толгой" төслийн хөрөнгө оруулагч талуудын хувь эзэмшлийн бүтэц энгийн болж, “Rio Tinto”, “Эрдэнэс Оюу Толгой” улмаар Монгол Улсын Засгийн газар хооронд мэдээлэл солилцоо хялбаршиж, ил тод байдал, төслийн хяналт сайжирна гэж үзэж байна" гэж “Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болд мэдээлсэн юм.

    Түүнчлэн тэрбээр "Хэдий тийм боловч Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай аливаа маргаан үүсэхэд Монгол Улс жижиг хувьцаа эзэмшигчидтэй хамтран байр суурь, шаардлагаа илүү хүчтэй тавих боломж үүгээр үгүй болж байна. Ирэх оны эхний хагаст “Оюу Толгой”-ийн гүний уурхай тогтвортой үйлдвэрлэлд хүрнэ. Цаашид төслийг урагшлуулахад илүү үр өгөөжтэй байхад анхаарна" гэжээ.

    Cэтгэгдэл бичих