logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Nissan”-ийн ашгийн төсөөлөл шинжээчдийн таамгийг давав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 15 14:45
    266

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    Энэ санхүүгийн жилд “Nissan Motor” компани дөрвөн сая нэгж автомашин үйлдвэрлэхээр төлөвлөжээ

    “Nissan Motor”-ийн энэ санхүүгийн жилийн  үйл ажиллагааны ашгийн төсөөлөл шинжээчдийн таамгаас өндөр байна. Хагас дамжуулагчийн нийлүүлэлт тогтворжсоноор тус компани зардлаа хянаж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа аж.

    Ингэснээр 2024 оны гуравдугаар сараар эцэслэгдэх санхүүгийн жилд үйл ажиллагааны ашиг нь 3.9 тэрбум ам.доллар хүрнэ гэж “Nissan Motor”компани тооцоолжээ. Энэ нь шинжээчдийн таамагласан 2.9 тэрбум ам.доллароос өндөр дүн болж байна.

    Харин борлуулалт нь 91 тэрбум ам.доллар хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгаа аж. Шинжээчдийн хувьд 82 тэрбум ам.доллар байна гэж үзэж байна.

    Энэ санхүүгийн жилд “Nissan Motor” компани дөрвөн сая нэгж автомашин үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Хэдий тийм боловч энэ нь тус компанийн үйлдвэрлэлийн хүчин чадал болох 5.4 сая нэгж автомашины 80 хувьд хүрнэ гэсэн зорилтоос нэлээд доогуур төлөвлөлт болж байна. 

    Сүүлийн санхүүгийн жилд  “Nissan Motor” 3.3 сая нэгж автомашин борлуулсан байна. Хоёрдугаар сард тус компани олон улсад 3.7 сая нэгж автомашин борлуулах төлөвлөгөөгөө 3.4 сая нэгж болгон бууруулж байсан юм.

    Cэтгэгдэл бичих