logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    ОХУ-ын автомашины зах зээл сэргэж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтийн эерэг дохио болов
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 15 16:35
    698
    Нэгэн үе 60 компани үйл ажиллагаа явуулдаг байсан ОХУ-ын автомашины зах зээлд одоогоор 14 үйлдвэрлэгч үлдээд байна

    ОХУ дахь автомашины зах зээл эргэн тэлж эхэлсэн нь Украины дайны улмаас олон улсын хориг арга хэмжээний дарамтад байгаа тус улсын эдийн засгийн ирээдүйн төлөвт эергээр нөлөөлж байна. 

    Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч Владимир Путин Украиныг эзлэн түрэмгийлэх шийдвэр гаргасны уршгаар хамгийн хүнд цохилтод өртсөн эдийн засгийн салбар нь автомашины зах зээл байсан юм. 

    Дайн эхэлснээс гурван сарын дараа тус улсад бага оврын автомашины үйлдвэрлэл 97 хувиар буурсан бол хямралын оргил үе болох өнгөрсөн тавдугаар болон зургаадугаар сард тус улс дахь автомашины нийт борлуулалт 80 гаруй хувиар буураад байв.

    RUSSIA-CAR-GFX.png

    Түүнчлэн АНУ болон Өрнөдийн холбоотнуудын ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнээс үүдэн эрэлт буурч, олон тооны гадаадын компаниуд тус улсын зах зээлийг орхин гарах болсон юм. 

    III улиралд ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 3.7 хувиар, харин үйлдвэрлэлийн салбар 2.4 хувиар агшсан нь таамаглаж байснаас эерэг үзүүлэлт гэж лхагва гарагт албаныхан мэдээлээд байна. Засгийн газрын дэмжлэг, валютын ханшны сэргэлт болон БНХАУ-аас импортолж буй автомашины өсөлт зэргээс ОХУ дахь автомашины борлуулалт өнөөдрийн байдлаар тавдугаар сарын үзүүлэлтээс хоёр дахин өсөөд байгаа аж.  

    Огцом өөрчлөгдсөн эдийн засгийн нөхцөл байдалд хамгийн хурдан дасан зохицсон автомашины зах зээлийг ОХУ-ын эдийн засгийн цаашдын ирээдүйг тодорхойлогч гол үзүүлэлт болно гэсэн хүлээлттэй байна. 

    Нэгэн үе 60 компани үйл ажиллагаа явуулдаг байсан тус зах зээлд одоогоор 14 үйлдвэрлэгч үлдээд байна. Зах зээлийн 30 хувийг БНХАУ-ын үйлдвэрлэгчид эзэлж байгаа нь оны эхнээс гурав дахин өссөн үзүүлэлт болжээ. Харин ирэх оноос 40 хувь хүртэл хүрч өсөх төлөвтэй байгаа юм. Мөн дотоодын автомашин үйлдвэрлэл удаашрах төлөвтэй байвал борлуулалтын 70 орчим хувийг БНХАУ-д үйлдвэрлэсэн автомашинууд эзэлнэ гэж ОХУ-ын Автомашин борлуулагчдын холбооноос тооцоолж байна.

    Cэтгэгдэл бичих