Зургийг: Sean Gallup/Bloomberg
Харилцан буулт хийж чадаагүй нөхцөлд дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхийг хориглох Европын Холбооны төлөвлөгөөг Итали болон ХБНГУ зогсоож магадгүй байна.
Дээрх санаачилгыг Европын Холбоо уур амьсгалын зорилтын хүрээнд гаргасан боловч ийнхүү няцаагдаж болзошгүй боллоо.
Герман улсын хувьд уур амьсгалд сөрөг нөлөөгүй синтетик түлш ашигладаг уламжлалт хөдөлгүүрт автомашинуудыг хориг арга хэмжээнд хамааруулахгүй байх шаардлагыг Европын Холбоонд тавьж байгаа юм.
Харин Итали улс хоригийг бүхэлд нь эсэргүүцэж байна. Европын Холбооны төлөвлөгөөний дагуу бол автомашин үйлдвэрлэгчид 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа саармагжуулсан байх ёстой аж.
Уламжлалт хөдөлгүүрт автомашинд хориг тавих асуудлаар Европын Холбоо дотооддоо ч удаан хугацаанд маргаантай байгаа юм. Харин эцсийн мөчид хориглох шийдвэр гаргавал хуульчид, гишүүн орнуудтай хийсэн гэрээ хэлэлцээр цуцлагдах эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
Энэхүү асуудлаар хэлэлцэх хэлэлцүүлэг лхагва гарагт болох товтой байсан ч баасан гарагт болохоор хойшлоод байгаа юм.