logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    “Hyundai Motor” цахилгаан автомашины хөгжүүлэлтэд зориулан $8.5 тэрбумын төсөв батлав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 26 17:20
    162
    “Hyundai Motor” компани энэ оны орлогынхоо өсөлтийг 11.5 хувьд хүргэхийг зорьж байна

    БНСУ-ын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани цахилгаан автомашины чиглэлд анхаарч байгаатай зэрэгцээд 2023 онд 8.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр баталлаа.

    Хөрөнгө оруулалтыг голчлон судалгаа, хөгжүүлэлт болон АНУ-ын Жоржиа мужид шинээр үйлдвэр барихад зарцуулна.

    “Hyundai Motor” Жоржиа мужийн Саванна хотын ойролцоо цахилгаан автомашины угсралт болон цэнэг хураагуурын үйлдвэр байгуулахад 5.5 тэрбум ам.доллар зарцуулахаа өнгөрсөн оны тавдугаар сард зарлаж байсан юм.

    Тус компанийн IV улирлын ашгийн үзүүлэлт шинжээчдийн таамгийг давлаа. Ингэснээр энэ оны орлогынхоо өсөлтийг 11.5 хувьд хүргэхийг зорьж байна.

    Cэтгэгдэл бичих