logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “BMW” ачааны автомашинд зориулсан устөрөгчийн түлш түгээх станц байгуулна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 06 14:20
    179

    Зургийг: Aurora Innovation Inc.

    “BMW” устөрөгчийн түлшний төсөлд олон жил зарцуулж байна

    “BMW” компани ачаа тээврийн автомашинд зориулсан устөрөгчийн түлш түгээх станц байгуулах замаар энэ төрлийн технологийн өндөр зардалтай дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. 

    Цахилгаан автомашины эрэлт нэмэгдэж байгаа энэ үед “BMW” устөрөгчийн түлшээр ажилладаг загвар хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд өнгөрсөн онд устөрөгчийн түлшний эсийн системийг цөөн тооны автомашин дээр туршсан юм.

    “Bloomberg NEF”-ийн мэдээлснээр өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд устөрөгчийн түлшний эсийн технологид хамгийн багадаа хоёр тэрбум ам.доллар зарцуулагдсан бол мөн хугацаанд зөвхөн цахилгаан автомашин цэнэглэх цэгт л 24 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. 

    “BMW” устөрөгчийн түлшний төсөлд олон жил зарцуулж байгаа бөгөөд 2005 онд энэ төрлийн түлшээр явдаг 100 нэгж “Hydrogen 7” автомашин үйлдвэрлэж байв. 

    Харин өнгөрсөн 10 жилийн турш тус компани “Toyota”-тай хамтарч, “iX5” туршилтын загвартаа устөрөгч, хүчилтөрөгчөөс эрчим хүч үүсгэдэг түлшний эсийн багцыг худалдан авч байгаа юм.

    Суудлын автомашин болон ачааны автомашины явах эд анги ихэвчлэн ойролцоо бүтэцтэй байдаг учраас устөрөгчийн хөдөлгүүрт ачааны автомашины хөгжүүлэлт ихээхэн хувь нэмэртэйг компанийн мэргэжилтэн хэлж байлаа. 

    Өнгөрсөн оны наймдугаар сард “BMW” Европ, АНУ, Азид хоёр жилийн турш хийж буй туршилтынхаа хүрээнд 100 хүрэхгүй тооны “iX5” загварын SUV ангиллын автомашинд зориулан устөрөгчийн түлшний эсийн систем үйлдвэрлэж эхэлсэн юм. 

    Цахилгаан автомашиныг цэнэглэх дэд бүтэц тийм ч сайн хөгжөөгүй энэ цаг үед устөрөгчийн автомашиныг хол зам туулдаг жолооч нарт тохиромжтой сонголт хэмээн “BMW”-ийн Гүйцэтгэх захирал Оливер Зипсе үзэж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих