logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Microsoft”, “AMD” компаниуд хамтран хиймэл оюуны процессор үйлдвэрлэнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 08 14:25
    374

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    “Microsoft” компани “AMD”-д инженерчлэлийн дэмжлэг үзүүлж байна

    “Microsoft” компани “AMD”-тэй хамтран хиймэл оюунд ашиглах боломжтой  процессор хөгжүүлэхээр ажиллаж байгааг эх сурвалж мэдээллээ.

    Албан ёсны мэдэгдэл хараахан гараагүй  байгаа ч хамтын ажиллагааны хүрээнд хиймэл оюуны хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр зах зээлд тэргүүлж буй “Nvidia”-той өрсөлдөхөөр байгааг онцолж байна.

    “Microsoft”-ийн хувьд “AMD” компанид инженерчлэлийн талд дэмжлэг үзүүлж, тус компанийн хиймэл оюуны процессор, "Athena" хэмээх кодыг хөгжүүлж байгаа аж.

    Энэхүү мэдээлэл гарсны дараа “AMD” компанийн хувьцааны ханш 6.5 хувиар өсөөд байна.

    “Microsoft” үүлэн тооцооллын технологи болон хиймэл оюуны хэрэглээг түгээх чиглэлд тэргүүлэх байр суурьтай байгаа юм. Тус компани “ChatGPT” чатботыг хөгжүүлсэн “OpenAI” компанид 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа аж.

    Цаашид программ хангамжтай холбоотой бүтээгдэхүүнүүддээ хиймэл оюуныг өргөн хүрээнд нэвтрүүлэхээ амлаж байна. Хамгийн сүүлийн алхам нь “Microsoft” хагас дамжуулагчийн үйлдвэрлэл дэх оролцоогоо нэмэгдүүлэхийг зорьж буйн дохио болж байна.

    “Microsoft” хагас дамжуулагчийн хөгжүүлэлтэд сүүлийн хэдэн жилд анхаарах болсноор хоёр тэрбум ам.доллар зарцуулсныг эх сурвалж мэдээлж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих