logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Ажлын дөрвөн өдөртэй 7 хоног амьдралд үнэхээр бууж чадах уу?
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 14 16:50
    1636

    Зургийг: Hollie Adams/Bloomberg

    Ажлын дөрвөн өдөртэй 7 хоногийг туршсан байгууллагууд ажлын хуваарилалтаа дөрвөн өдөрт хуваахаас илүүтэй ажилтнууд болон компанийн хүсэлтэд нийцүүлж уян хатан зохицуулалт хийсэн нь олон байна

    Цагаан захтнууд буюу оффисын ажилтнуудын ажлын бүтээмж буурсаар буй энэ үед бизнесийн салбарынханд асуудлыг нэг мөр шийдэх арга хэмжээ хэрэгтэй байгаа. Үүнд хариулт болох хамгийн боломжтой шийдэл нь ажлын дөрвөн өдөртэй долоо хоног гэсэн хандлага давамгайлах болов.

    Өмнө нь дэлхийн хэд хэдэн улсад ажлын дөрвөн өдөртэй болох туршилт хийсэн нь амжилттай болсон гэж үзэж болно. Түүгээр зогсохгүй АНУ-ын Конгресст Ардчилсан намаас сонгогдсон Төлөөлөгч Марк Такано ажлын өдрүүдийг хэрхэн тооцох тухай тус улсын хуульд заасан журамд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг дахин өргөн бариад байгаа аж.

    Хэдий тийм боловч дээрх санаачилга үр дүнтэй хэрэгжихэд тогтолцооны хүрээнд асуудалтай тулгарна гэж олон хүн үзэж байна. Сүүлийн гурван жилд компанийн удирдлагууд ажил ба амралтын тэнцвэрийг зөв зохицуулсан хосолмол хуваарийн загвар олох гэж нэлээд бэрхшээлтэй тулгарсныг Лондоны Бизнесийн сургуулийн менежментийн профессор Линда Граттон өгүүлж байлаа. Түүний судалгаанд оролцсон компаниудын ердөө 42 хувь нь хосолмол хуваарийг ажлын байранд хэрэгжүүлэх шийдвэр гаргаж байсныг тэрбээр мөн онцолж байна. 

    Хэдийгээр ажлын цагийг 20 хувиар багасгаж, цалингаа 100 хувь олгох нь сайхан санал хэдий ч энэ нь үр дүн багатай гэж зарим шинжээчид үзэж байна. Тэдний хувьд ажлын цөөн өдрөөс илүүтэй ажлын уян хатан байдлыг чухалчилж байгаа аж. 

    Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын саяхны судалгаагаар дэлхий даяар ажилтнуудын ажилласан бодит цаг болон ажиллахыг хүссэн цаг нь хоорондоо ихээхэн зөрүүтэй гарсан байна. Учир нь ажилтнууд орлогоо нэмэгдүүлэхээр уртасгасан цагаар ажиллах хүсэлтэй байдаг гэдэг ч бодит байдалд тэр нь төдийлөн биелдэггүй ажээ.

    Мөн ажлын дөрвөн өдрийг туршсан байгууллагууд ажлын хуваарилалтаа дөрвөн өдөрт хуваахаас илүүтэй ажилтнууд болон компанийн хүсэлтэд нийцүүлж уян хатан зохицуулалт хийсэн нь олон байна. Тухайлбал: ажилтан нэг бүтэн өдөр амрахын оронд хоёр хагас өдөр ажиллах гэх мэт. 

    Тиймдээ ч Их Британид хийсэн судалгаагаар иргэдийн олонх нь ажлын тогтсон дөрвөн өдрөөс илүүтэй уян хатан цагаар ажиллахыг илүүд үзэж байгаа нь харагджээ. 

    Харин ажиллах хүчний хомсдолд ороод буй Австрали улсад долоо хоногт дөрвөн өдөр ажиллах ажлын байрны зар эрс нэмэгдсэн ч нийт ажлын байрны цөөн хувийг эзэлж байна. 

    Дэлхийн 150 улсад 20 сая ажилтныг төлөөлдөг “UNI Global Union” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристи Хоффман Давосын эдийн засгийн чуулганы үеэр “Олон нийт уян хатан ажлын зохицуулалтыг хүсэж байна. Зарим хүн долоо хоногт таван өдөр ажиллаад зургаан долоо хоног амрахыг ч хүсэж болно шүү дээ” хэмээн онцолсон байна.

    Cэтгэгдэл бичих