logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Netflix”-ийн хэрэглэгчдийн тоо эргэн сэргэснээр БНСУ-ын кино компаниудын хувьцааны ханш өсөв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 19 16:40
    246
    “Netflix”-ийн төлбөртэй үйлчилгээг хэрэглэж буй хүмүүсийн тоо 223.1 сая хүрээд байна

    Энэ оны эхээр хэрэглэгчдийн тоо нь анх удаа буурсныг зарлаад байсан “Netflix” компани III улиралд энэ үзүүлэлтээ эргэн сэргээж чаджээ. Стриминг үйлчилгээгээр тэргүүлэгч тус компани тайлант хугацаанд 2.41 сая шинэ хэрэглэгчтэй болсон нь “Wall Street”-ийн шинжээчдийн таамаг болон компанийн дотоод тооцооллыг давсан байна.

    Дэлхийн бүх бүсүүдэд хэрэглэгчдийн тоо нь өссөн бөгөөд энэ улиралд дахин 4.5 саяар нэмэгдэх төсөөлөлтэй байгаагаа тус компани хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидалдаа дурджээ. Одоогийн байдлаар “Netflix”-ийн төлбөртэй үйлчилгээг хэрэглэж буй хүмүүсийн тоо 223.1 сая хүрээд байгаа аж.

    Хэдийгээр “Netflix”-ийн энэхүү өсөлт нь хэдэн жилийн өмнөхтэй нь харьцуулахад эрчимтэй биш байгаа боловч компанийн хөрөнгө оруулагчид болон энэ онд хувьцааны ханшийн уналтаар ихээхэн хохирол амссан бусад стриминг үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд сайн мэдээ юм.

    2022 он гарсаар 60 хувиар унаад байсан “Netflix”-ийн нэгж хувьцааны ханш дээрх мэдээлэл гарсны дараа Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 16 хувиар өсөж, 278.94 ам.доллар болсон байна. Түүнчлэн III улирлын орлого нь 5.9 хувиар өсөж, 7.93 тэрбум ам.доллар хүрсэн нь мөн л төсөөллөөс давсан үзүүлэлт болжээ.

    Өнгөрсөн гурван сарын хугацаанд “Netflix” шинэ контентууд олноор гаргасан нь хэрэглэгчдийн тоо нь сая саяар нэмэгдэхэд түлхэц болжээ. Жишээлбэл: “Stranger Things” цувралын шинэ ангиуд, БНСУ-ын хит цуврал болох “Extraordinary Attorney Woo”, гэмт хэргийн сэдэвчилсэн цуврал “Monster: The Jeffrey Dahmer Story”, мөн “The Gray Man”, “Purple Hearts” кинонууд нь хамгийн олон үзэгчтэй бүтээлүүдийн нэг болсон байна. 

    Түүнчлэн “Netflix”-ийн өсөлтийн мэдээ БНСУ-ын кино компаниудын хувьцааны ханш өсөхөд нөлөөлжээ. Тухайлбал: “Squid Game” цувралыг бүтээсэн “Bucket Studio”-ийн хувьцааны ханш лхагва гарагт 11 хувиар өссөн бол "Crash Landing On You" цувралаараа алдартай “Studio Dragon” компанийн хувьцааны ханш 5.6 хувиар өссөн байна.

    Cэтгэгдэл бичих