logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    БНЭУ цэвэр эрчим хүчний дамжуулах шугам байгуулах $30 тэрбумын төлөвлөгөөгөө танилцуулав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 14 14:00
    342
    БНЭУ 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүлэх зорилт тавиад байна

    БНЭУ 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлэх зорилтынхоо хүрээнд сэргээгдэх эрчим хүчний дамжуулах шугам байгуулах 2.44 их наяд рупи буюу 29.6 сая ам.долларын өртөг бүхий төлөвлөгөөгөө танилцууллаа.

    Энэхүү төслийн дагуу Ражастан, Гужарат мужийн цөл нутаг дахь нарны цахилгаан станцууд, Тамил Наду мужийн салхин паркуудыг үндэсний цахилгаан дамжуулах шугам сүлжээтэй холбохыг тус улсын Эрчим хүчний сайд мэдээлжээ. Төсөл хэрэгжсэнээр 2030 он гэхэд Энэтхэгийн мужууд хоорондын цахилгаан дамжуулах сүлжээний хүчин чадал 112 гигаваттаас 150 гигаватт болж нэмэгдэх боломжтой аж.

    Дамжуулах сүлжээний дутагдалтай байдал нь БНЭУ-ын сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг удаашруулж байсан юм. Тус улс 2070 он гэхэд нүүрсхүчлийн ялгарал, шингээлтийг зөрүүг “тэглэх” зорилт тавиад байгаа тул дээрх хомсдолыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж, цахилгаан эх үүсвэрээс ихэвчлэн зайдууоршдог хот суурин газрууд, үйлдвэрлэлийн зангилаа төвүүдэд цэвэр эрчим хүч хүргэх шаардлагатай байгаа юм.

    БНЭУ одоогоор шатах түлшний бус эх үүсвэрээс 173 гигаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2030 он гэхэд энэ үзүүлэлтийг гурав дахин нэмж, 500 гигаваттад хүргэхээр төлөвлөжээ. Дээрх төслийн дагуу хол зайд эрчим хүч дамжуулах өндөр хүчдэлийн шугам болон трансформаторууд, мөн оффшор салхин паркуудаас эрчим хүч дамжуулах далай доогуурх шугамыг байгуулж гүйцэтгэх юм байна.

    Cэтгэгдэл бичих