logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Европын Холбоо сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд шаардагддаг хугацааг богиносгоно
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 09 13:20
    273
    Европын Комисс нарны цахилгаан станцын төслийн зөвшөөрөл авах үйл явцыг түргэсгэх зохицуулалтыг яаралтай батлах санал гаргажээ

    Европын Холбооноос сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэх журамд тусгасан төлөвлөгөөний хугацааг богиносгох замаар цахилгааны үнийг бууруулж, байгалийн хийн хэрэглээг танахыг зорьж байна. 

    Энэ хүрээнд Европын Комисс сэргээгдэх эрчим хүчний байгууламж, тэр дундаа нарны цахилгаан станцын төслийн зөвшөөрөл авах үйл явцыг түргэсгэх зохицуулалтыг яаралтай батлах санал гаргажээ.

    “Санал болгож буй зохицуулалт нь эрчим хүчний хямралын эсрэг яаралтай арга хэмжээ авах шаардлагыг илэрхийлж байна. Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг нэмэлт эх үүсвэр болгон өргөн хүрээнд хэрэгжүүлэх замаар ОХУ-ын шатах түлшнээс хамааралтай байдлыг эрчимтэйгээр бууруулах зорилтод суурилан энэ саналыг гаргаж байна” хэмээн холбоотой бичиг баримтад дурджээ. 

    Сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байдаг төлөвлөгөө гаргах үе шат багадаа 10 жилийн хугацаа авдаг нь Европын орнууд цэвэр эрчим хүчний гарцаа нэмэгдүүлэхэд гол саад нь болдог байна. 

    Харин дээрх зохицуулалт гарснаар нарны цахилгаан хавтан суурилуулах, цэнэг хураах байгууламж, дамжуулах сүлжээг босгоход дээд тал нь гурван сарын хугацаанд зөвшөөрөл олгодог болох аж.

    Cэтгэгдэл бичих