logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дэлхийд хүчээ авч буй БНСУ-ын соёлын экспортын сүүлийн жишээ "Webtoon"
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 12 14:37
    904

    Зургийг: Maggie Shannon for Bloomberg Businessweek

    “Webtoon” нь нь ухаалаг гар утас, зөөврийн төхөөрөмжөөс үзэх зориулалттай байхаар загварчлагдсан өнгөлөг, Японы мангатай төстэй дижитал цуврал комик

    "К-pop" хөгжмийн урсгалын дараа  БНСУ-ын дэлгэцийн урлаг дэлхий дахинд тэсрэлт хийж байгааг ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд наад зах нь "Netflix" хэрэглэдэг хэн бүхэн анзаарахгүй өнгөрөөх боломжгүй байв. Тэгвэл үүний хажуугаар БНСУ-ын өөр нэгэн соёлын экспорт чимээгүй мөртөө хурдацтай хүрээгээ тэлж, медиа хэрэглээнд байр сууриа эзэлж эхэлсэн нь "Webtoon".

    “Webtoon” гэдэг нь нь ухаалаг гар утас, зөөврийн төхөөрөмжөөс үзэх зориулалттай байхаар загварчлагдсан өнгөлөг, Японы мангатай төстэй дижитал цуврал комик юм. 20 гаруй жилийн өмнө үүссэнээсээ хойш энэхүү медиа төрөл нь "Naver", "Kakao" зэрэг БНСУ-ын томоохон  компаниудын дэмжлэгтэйгээр нутагтаа ихээхэн түгэн дэлгэрчээ. Дээрх компаниудын бүтээсэн платформууд нь “Webtoon” зохиогч артистуудыг хэвлэлийн компанид хандалгүйгээр контентоо гаргахад хялбар болгосон байна. Дижитал түгээлтийн шинэ хэлбэрүүд гарч ирснээр контент бүтээгчдийн тоо, төрөл нэмэгдэж, илүү өргөн хүрээний уншигчдад хүрэх боломжтой болж, цаашлаад багагүй мөнгө олдог болсон аж. Ийнхүү “Webtoon” нь жирийн комик номын уламжлалт зорилтот бүлэг болох зөвхөн залуу насны эрчүүдээр хязгаарлагдахгүй, бүхий л бүлгийн хүмүүсийн сонирхлыг татах контентыг үйлдвэрлэдгээрээ нэрд гарчээ.

    1200x-1 (5).jpg

    БНСУ-ын цахим орчны хамгийн том хайлтын системийг ажиллуулдаг “Naver” компани 2016 онд олон улсад үйл ажиллагаа явуулдаг салбар нэгж болох “Webtoon Entertainment”-ийнхаа нэгээхэн хэсэг болгож АНУ-ын Лос-Анжелест охин компани байгуулсан нь удалгүй БНСУ-ын дараа орох бүс нутгийн түвшний хамгийн том “Webtoon” платформ болж хөгжсөн байна. Өнгөрсөн оны зургаадугаар сарын байдлаар тус компанийн “Webtoon” платформын нийт 86 сая хэрэглэгчийн 12 сая нь АНУ-д байсан бөгөөд 2019 онтой харьцуулахад энэ нь хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ.

    Эхэндээ “Naver” солонгос контентыг америк уншигчдад тохируулан өөрчилж хүргэх замаар АНУ дахь ажиллагаагаа эхлүүлж байсан бол яваандаа БНСУ-аас өөр улсын зохиогчдыг элсүүлж, олон улсын уншигчдад зориулсан “Webtoon” бүтээх болсон байна.

    “Webtoon Entertainment” удахгүй АНУ-ын биржид хувьцаагаа арилжаалахаар төлөвлөж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Ким Жун Ку онцлоод "Бид бизнесээ улсынхаа зах зээлд амжилттай туршсан гэж хэлж болно. Үр өгөөж сайтай бизнесийн загвар гэдэг нь гарцаагүй" хэмээжээ.

    “Naver”-ийн охин компани ашигт ажиллагаанд хүрээгүй хэвээр байгаа бөгөөд тус компанийн удирдлагууд тавдугаар сарын найманд улирлын тайлангаа танилцуулах үедээ ирэх онд хийх хүлээлттэй байгаа IPO-ийн бэлтгэл болгон зардлаа танаж эхэлснээ хөрөнгө оруулагчдад хандан мэдээлжээ.

    Сурталчилгаагаар дамжуулан “Webtoon”-ээс мөнгө олох одоогийн хүчин чармайлтаа тэд "дөнгөж бойжих шатандаа яваа" хэмээн тодорхойлж, энэ оны төгсгөл үеэс тус компани ашигтай ажиллаж эхэлнэ” гэж үзэж байгаагаа мөн тодотгосон байна.

    Хэрэглэгчийн бүртгэлжүүлэлт, зар сурталчилгаа дээр нэмэгдээд албан ёсны мерчандайз бүтээгдэхүүн, телевиз, кино зэрэг бусад лицензийн хэлцлүүдээс мөнгө олох боломж “Webtoon”-ийн зах зээлд бий.

    aiwebtoon1105_1.avif

    ""Webtoon" бол зах зээлийн сүүлийн үеийн трендүүдэд маш мэдрэмтгий салбар. Тиймээс бүхий л контентын соёлын эхлэл цэг болох боломжийг энэ нь “Webtoon”-д олгож байгаа юм" хэмээн бараг энэ төрөл анх гарсан үеэс хойш бүтээлээ туурвисаар буй “Webtoon” артист, зохиолч Сон Жэ Ху онцолж байна. 

    Үнэхээр ч БНСУ-ын соёлын бусад хэлбэрүүд олон улсад хүчээ авахад “Webtoon”-үүд түлхэц болж байгаа аж. “Netflix”-ийн англи хэлнээс бусад хэл дээрх хамгийн их үзэлттэй бүтээлүүдийн нэг болсон "All of Us Are Dead", "Hellbound" аймшгийн цувралууд нь анх “Webtoon” хэлбэрээр гарч байжээ.

    Дөрөвдүгээр сарын 25-нд “Netflix” компани БНСУ руу чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, дөрвөн жилийн хугацаанд 2.5 тэрбум ам.долларыг солонгос контентуудад зарцуулахаа зарласан юм.

    Энэхүү том итгэлцлийн үр дүнд гарах бүтээлүүдийн зарим нь “Webtoon”-тэй холбоотой байгаа нь бүр ч ирээдүйтэй хөрөнгө оруулалт болгож байна. Өдгөө бүтээгдэх буй солонгос драмуудын 30 хувийнх нь зохиол “Webtoon”-ээс сэдэвчилсэн гэж энэ чиглэлийн өөр нэгэн компани “Kenaz”-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Вуди Ли тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих