logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    АНУ-д Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль батлагдсанаар 100,000 ажлын байр шинээр бий болжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 08 17:00
    247

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    Инфляцыг тогтворжуулах тухай хууль нь АНУ-ын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 2005 оны түвшнээс 40 хувиар бууруулах зорилготой

    Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталснаас хойш  2023 оны нэгдүгээр сарын байдлаар цэвэр эрчим хүчний салбарт 100 мянган ажлын байр шинээр нэмэгдсэнийг “Climate Power” ашгийн бус байгууллага мэдээллээ. 

    Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Инфляцыг тогтворжуулах тухай хуульд гарын үсэг зурснаас хойш тус улсын 31 мужид цэвэр эрчим хүчний 90 гаруй шинэ төсөл хэрэгжиж, 90 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнийг тус байгууллага тооцоолжээ. 

    Цэвэр эрчим хүчний ихэнх төслүүд АНУ-ын Аризона, Жоржиа, Мичиган, Охайо, Өмнөд Каролина, Теннеси, Техас мужид хэрэгжиж, хамгийн их хэмжээний санхүүжилт татаад байна. 

    Жоржиа муж гэхэд л одоогоор дамжуулах хоолойн төсөлдөө хамгийн их буюу 15 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авсан бөгөөд 17 мянган ажлын байр шинээр бий болгох төлөвтэй байна. Тус мужийн цэвэр эрчим хүчний төсөлд 2.5 тэрбум ам.долларын нарны хавтангийн үйлдвэр, мөн “Hyundai”, “Kia” компаниудын цахилгаан автомашинд нийлүүлэх цэнэг хураагуурын шинэ үйлдвэр багтаж байна. 

    “Цэвэр эрчим хүч болон Инфляцыг тогтворжуулах хуулийн хэрэгжилтэд оруулсан хөрөнгө оруулалтууд эдийн засгийн өсөлтийг түргэсгэж байна. Энэ бол ердөө эхлэл нь” хэмээн “Climate Power”-ийн Гүйцэтгэх захирал Лори Лодес өгүүлж байлаа. 

    Инфляцыг тогтворжуулах тухай хууль нь АНУ-ын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 2005 оны түвшнээс 40 хувиар бууруулах зорилготой бөгөөд олон тэрбум ам.долларын санхүүжилтийг татварын хөнгөлөлт болон ногоон салбарыг дэмжих бусад үйл ажиллагаанд төсөвлөжээ.