logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    М.Зүнжээ
    “Их-7”-ийн бүлэг нүүрсний хэрэглээг хэзээ халах талд нэгдсэн байр суурьд хүрсэнгүй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 17 17:20
    272

    Зургийг: Nathan Laine/Bloomberg

    Саппород болсон уулзалт нь урьдчилсан уулзалт бөгөөд ирэх сард Японы Ерөнхий сайд Фүмио Кишида “Их-7”-ийн албан ёсны уулзалтыг Хирошимад зохион байгуулна

    "Их-7"-ийн бүлэг шатах түлшний хэрэглээг үе шаттайгаар бууруулах талаар тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа хэдий ч  нүүрсийг хэрэглээг халах хугацаан дээр нэгдсэн саналд хүрээгүй тухай Францын Эрчим хүчний сайд Агнес Паннье-Рунашер мэдээллээ. Японы хойд хэсгийн Саппоро хотод "Их-7"-ийн гишүүн орнуудын Байгаль орчин, Эрчим хүчний сайд нарын уулзалт ням гарагт өндөрлөсөн байна. Уулзалтаар гишүүн орнуудын төлөөлөл хөгжиж буй орнуудад дэлхий дахины эрчим хүний шилжилтэд оролцоход нь туслалцаа үзүүлэх албан ёсны мэдэгдэл гаргах талд хэлэлцжээ.

    “Анх удаа “Их 7”-ийн бүлэг шатах түлшний хэрэглээг багасгах явдлыг түргэсгэх шаардлагатайг онцлон ярилцлаа. Гэвч бид анх тохиролцсоны дагуу 2030 он гэхэд нүүрсний хэрэглээг бүрэн зогсоох амлалтдаа хүрч чадах эсэх дээр санал нийлсэнгүй” хэмээн Паннье-Рунашер бямба гарагт мэдээлсэн байна.

    "Их-7"-ийн бүлгийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих төлөвлөгөөний хүрээнд нарны эрчим хүчний хэрэглээг гурав дахин, гишүүн улсууд дахь салхин паркийн тоог 2030 он гэхэд 2021 оныхоос долоо дахин нэмэгдүүлэхээр тусгажээ.

    Мөн гишүүн орнууд 7.5 тэрбум ам.долларыг лити, никель зэрэг чухал ашигт малтмалын хангамжийг нэмэгдүүлэхэд чиглүүлж зарцуулахаар төлөвлөж байгаа ба  ногоон технологид зориулсан байгалийн баялгийг хамгаалалтдаа авах асуудал мөн тухайн уулзалтын үеэр яригдсан гэж "NHK" баасан гарагт мэдээлжээ.

    Энэхүү Саппород болсон уулзалт нь урьдчилсан уулзалт бөгөөд ирэх сард Ерөнхий сайд Фүмио Кишида “Их-7”-ийн  албан ёсны уулзалтыг Хирошимад зохион байгуулах юм.

    Cэтгэгдэл бичих