logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Европын Төв банк уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шинэ статистикийн багцаа танилцууллаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 25 13:50
    339
    Туршилтын индикаторууд нь “бүгдийг багтааж чадахгүй ч аль болох олныг” гэсэн зарчмаар хийгджээ

    Европын Төв банк дэлхийн уур амьсгалын дулаарлын санхүүгийн салбарт үзүүлж буй нөлөөг илүү өндөр түвшинд хянаж, тогтвортой болон "ногоон санхүү"-ийн хөгжлийг бүртгэлжүүлэх зорилгоор уур амьсгалтай холбоотой статистик индикаторын анхны багцаа танилцууллаа. 

    Тэдгээр индикаторууд нь туршилтын болон дүн шинжилгээний зориулалттай болохыг тус банк онцолжээ. Туршилтын индикаторууд нь “бүгдийг багтааж чадахгүй ч аль болох олныг” гэсэн зарчмаар хийгдсэн бол дүн шинжилгээний индикаторууд нь чанарын хувьд арай доогуур, тодорхой түвшний хязгаарлалтуудтай болохыг нэмж дурдсан байна. 

    “Уур амьсгалын дата мэдээллийн зөрүүг багасгахад эдгээр индикаторууд эхний алхам болж байна. Энэ нь уур амьсгалд саармаг нөлөөлөл бүхий эдийн засгийг бүтээх явцыг урагшлуулахад нэн чухал ач холбогдолтой. Уур амьсгалын өөрчлөлт санхүүгийн салбарт, мөн санхүүгийн салбар уур амьсгалд хэрхэн нөлөөлдөг тухай илүү сайн ойлголт бидэнд хэрэгтэй байна. Үүний тулд өндөр чанарын дата хөгжүүлэх нь гол шийдэл” хэмээн Европын Төв банкны ТУЗ-ийн гишүүн Изабел Шнабель онцоллоо. 

    Энэхүү статистикууд нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх шийдлүүдийг бодлогынхоо ерөнхий хөтөлбөр болгон хөгжүүлэх Европын Төв банкны төлөвлөгөөний нэгэн ахиц дэвшил болж байна. Тус банк өнгөрсөн оны долоодугаар болон аравдугаар сард дээрх зорилтоо тодорхойлж, компанийн хугацаатай бондуудын дахин санхүүжилтийг илүү ногоон чиглэлтэй байлгахад анхаарч эхэлсэн юм.

    Cэтгэгдэл бичих