logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    $1 тэрбум давсан орлоготой аялал жуулчлалын салбарын ирээдүй хаашаа чиглэж байна вэ?
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 08 11:00
    314

    Зургийг: С.Батсайхан

    Монголын Аялал жуулчлалын холбооноос мэдээлснээр дундаж жуулчны төлж буй зардлын 65 орчим хувь нь тээвэр, байрлах үйлчилгээ, хоолонд зарцуулагддаг

    2023 онд Монгол Улс 645 мянга гаруй жуулчин хүлээн авч, салбарын орлого 1.3 тэрбум ам.доллар хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Аялал жуулчлалын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, 2025 он хүртэл нэмж 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлж, хэд хэдэн улс руу шууд нислэгтэй болоод буй. 2024 онд Монголыг зорих жуулчдын тоо бүр ч нэмэгдэх төлөвтэй буй ч өсөлтийг тогтвортой хадгалахын тулд тооноос гадна чанарын асуудал яригдана.

    Монгол Улсыг амьдралдаа ганц л удаа очиж үзэх газар мэтээр тодорхойлдог байдал одоо өөрчлөгдсөн гэж ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач ярилцлагадаа дурдаж байв. Үнэхээр ч жуулчдыг дахин ирэх сэдлийг нь төрүүлж, харж мэдэрсэн зүйлсийг нь дараагийн жуулчид яг тэр байдлаар нь харж мэдрэх нөхцөлийг бүрдүүлэх нь тогтвортой аялал жуулчлалын амин сүнс юм.

    unnamed (1).jpg

    ТОО ӨСНӨ, ХАРИН ЧАНАР…

    Тухайн бүсэд ажлын байр бий болгох, соёлын өвийг хадгалах, сурталчлан таниулах, ан амьтдыг хамгаалах, байгаль орчин нөхөн сэргээх зэрэг нь тогтвортой аялал жуулчлалын гол эерэг нөлөө гэж тодорхойлсон байдаг. Хэдий тийм боловч Монголын аялал жуулчлалын гол бүсүүдэд нэгдсэн төлөвлөлт, санхүүжилт дутмаг, дэд бүтцийн хөгжил дорой, нутгийн ард иргэдэд үр ашиг багатай байх нь түгээмэл.

    Монголын Аялал жуулчлалын холбооноос мэдээлснээр дундаж жуулчны төлж буй зардлын 65 орчим хувь нь тээвэр, байрлах үйлчилгээ, хоол унд гэсэн чиглэлд зарцуулагддаг бол Монголбанкнаас 2019 онд явуулсан “Аялал жуулчлалын түүвэр судалгаа”-наас харвал нийт жуулчдын 60 гаруй хувь нь аяллаа тур агентаар дамжуулан зохион байгуулдаг аж. Тиймээс Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн зорилтод жуулчны баазууд, агентлагууд, амралтын газар, зочид буудлууд чухал үүрэгтэй.

    unnamed (3).jpg

    ЭКО ГЭРЧИЛГЭЭ

    Дотоодын жуулчдын тооны өсөлт нь аялал жуулчлалын цэгүүдийн жуулчин хүлээж авах даац хэтэрч, хог хаягдал ихсэх, байгаль орчин доройтох шалтгаан болж байгааг Хөвсгөл нуурын жишээнээс харж болохоор байгаа юм. Чухам энэ шалтгаанаар Азийн Хөгжлийн Банкнаас санхүүжүүлж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн эхний зорилтот бүс нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болжээ. Хог хаягдлын менежмент сул, аялал жуулчлал хөгжүүлэх дэд бүтэц хүрэлцээгүй, тогтвортой нэгдсэн төлөвлөлт хийгдээгүй гэсэн гурван асуудлаас үүдсэн аюул тус бүс нутгийн байгальд нүүрлэсэн гэж үзэж байна.

    Харин сүүлд гарсан сайн мэдээ нь дээрх санаачилгын хүрээнд зорилтот бүс болох Хөвсгөл нуурын Онон, Балжийн байгалийн цогцолбор газар дахь 12 баазыг эхний ээлжид хөтөлбөрт хамруулсан бөгөөд “Байгаль үүд”, “Тойлогт”, “Леона ресорт”, “Баян-Улаан”, “Дагина хатан” зэрэг жуулчны бааз шалгуур үзүүлэлтүүдийг хангажээ.

    Монгол орны тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэхэд хүйтэн, эмзэг уур амьсгалтай, алслагдмал газар нутагт зориулсан үндэсний загвар нэн хэрэгцээтэйг Азийн Хөгжлийн Банк онцолж байна. 

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com 

    Cэтгэгдэл бичих