•Live
Биднийг дагах
Үл хөдлөх хөрөнгө
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Б.Есүйхулан
Үл хөдлөх хөрөнгө
Нийтлэлийг хуваалцах
Б.Есүйхулан
Sotheby's: 2023 онд тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлт бага зэрэг буурах төлөвтэй
Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 06 15:10
246
2022 онд хөрөнгийн зах зээл уналтад орсон ч тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлт тогтвортой байв
"2023 онд тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлт нэмэгдэхгүй, харин одоогийн түвшинд хадгалагдана" гэж “Sotheby's” мэдээллээ.
Өнгөрсөн 2022 онд Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөж, хөрөнгийн зах зээл уналтад орсон ч тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлт тогтвортой байсан юм. Харин энэ онд бодлогын хүүгийн өсөлт бизнест нөлөөлнө гэж “Sotheby's”-ийн агентуудын 53 хувь нь үзэж байна.
Дийлэнх чинээлэг эрхмүүд хувьцааныхаа тодорхой хувийг худалдах эсвэл бизнесээ барьцаалан зээл авах замаар үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг. 2023 онд хөрөнгийн зах зээл тогтворгүй байх төлөвтэй байгаагаас чинээлэг эрхмүүд өндөр үнийн дүнтэй худалдан авалт хийхдээ болгоомжлох хандлагатай байна гэж “Sotheby's”-ийн мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.
Cэтгэгдэл бичих