logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Ипотекийн зээлийн үлдэгдэл IV сард ₮6.7 их наяд болж, 1.1 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 25 09:00
    623

    Зургийг: С.Батсайхан

    Монголбанк: Нийт зээлийн үлдэгдлийн ₮3.8 их наяд нь МИК-ийн эх үүсвэр байна

    Дөрөвдүгээр сарын эцсийн тайлангаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 6.74 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.1 хувиар өссөнийг Монголбанк мэдээллээ. Энэхүү өсөлтийг банкнуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл болон жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл бүрдүүлсэн байна.

    Тайлант сарын эцсийн байдлаар арилжааны банкнууд өөрийн эх үүсвэрээс 1.8 их наяд төгрөгийн орон сууцны зээл олгоод байсан нь өмнөх сараас 3.1 хувиар өссөн дүн боллоо. Арилжааны банкнууд нийт 686 зээлдэгчид 82.7 тэрбум төгрөгийн зээл шинээр олгожээ.

    25-5.JPG

    Харин жилийн зургаан хувийн хүүтэй ипотекийн санхүүжилтийн хүрээнд дөрөвдүгээр сард 554 зээлдэгчид 59.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Тухайн сард 615 зээлдэгчээс 55.5 тэрбум төгрөгийн дүн бүхий зээл авах хүсэлт ирүүлээд байжээ.

    Ипотекийн зээлийн нийт үлдэгдлийн 3.8 их наяд төгрөг нь МИК-ийн зээлд хамаарч байгааг Монголбанк мэдээллээ. Ирэх сараас эхлэн Монголбанк төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх зөвлөмжийг олон улсын байгууллагаас өгсөн юм. Энэ дагуу ипотекийн зээлийн санхүүжилтийг Засгийн газарт шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж буйг Барилга, Хот байгуулалтын яам мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих