logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал ДНБ-ий өсөлтийг нь 3 хувьд тогтооно
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 19 09:00
    278

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    “Bloomberg Economics” БНХАУ-ын эдийн засаг энэ онд 5.8 хувиар тэлнэ гэж таамаглаж байна

    Хэрвээ Засгийн газрын дэмжлэг үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хямралыг тогтворжуулж чадаагүй тохиолдолд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ирэх хоёр жилд гурван хувиас хэтрэхгүй гэж “Bloomberg Economics”-ийн шинжээчид тооцооллоо.

    Ирэх онд үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт 15 хувиар буурвал БНХАУ-ын эдийн засаг хүндхэн цохилтод орно гэж шинжээчид үзэж байгаа аж.

    Тус салбарын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх үр нөлөөллийг тооцоолохдоо “Bloomberg Economics” хөрөнгө оруулалт, зээл олголт, тодорхойгүй нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзсэн байна.

    Одоогоор “Bloomberg Economics” БНХАУ-ын эдийн засаг энэ онд 5.8 хувиар тэлнэ гэж таамаглаж байгаа юм.

    Хэдий тийм боловч үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал гүнзгийрснээр бодлогын хүүг бууруулж, дэмжлэг үзүүлсний улмаас төсвийн алдагдал тэлбэл эдийн засгийн өсөлт энэ онд 2.9 хувь, ирэх онд 2.8 хувь байна гэж тооцоолжээ.

    Бээжин үл хөдлөх хөрөнгийн зах зээлд бодлогоор дэмжлэг үзүүлээгүй нөхцөлд эдийн засгийн төсөөлөл илүү сөрөг байгааг шинжээчид онцоллоо. Энэ тохиолдолд БНХАУ-ын эдийн засаг 2023 онд ердөө 1.9 хувиар тэлж, 2024 онд 0.4 хувиар агшихаар байна. Үүний үр дүнд Бээжин Засгийн газрын өрийг үл харгалзан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал эдийн засгийн өсөлтийг хойш татахаас сэргийлэх арга хэмжээ авна гэж шинжээчид үзэж байгаа аж.

    Орон сууцны борлуулалтыг дэмжихээр энэ онд БНХАУ-ын Төв банк бодлогын хүүг 75 суурь нэгжээр бууруулж магадгүй гэж шинжээчид таамагласан байна. Энэ тохиолдолд БНХАУ-ын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд хүрч өсөх аж.

    Cэтгэгдэл бичих