logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дефолт зарласан БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид шүүхэд дуудагдаж эхлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 10 09:15
    400

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    “Jiayuan International” БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал эхэлснээс хойш шүүхийн шаардлагын дагуу өрөө барагдуулах анхны компани боллоо

    Дефолт зарласан БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдийн шүүх хурлууд ирэх долоо хоногуудад болохоор байна.

    Орон сууцны барилгын төсөл хөгжүүлэгч “Jiayuan International” компани өрийг дахин төлөвлөх төлөвлөгөөгөө танилцуулсан ч өнгөрсөн долоо хоногт Хонгконгийн шүүхээс хөрөнгөө зарж, өр төлбөрийг барагдуулахыг шаардсан албан бичиг хүлээн авчээ.

    Ингэснээр “Jiayuan International” БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал эхэлснээс хойш шүүхийн шаардлагын дагуу өрөө барагдуулах анхны компани болж байна.

    Энэ нь компаниуд зээлдүүлэгч нартай тохиролцоонд хүрэх арга хэмжээ авсан ч шүүхээс зайлсхийхгүй гэдгийг харуулж байгаа юм.

    Үүний зэрэгцээ хямралд орсон БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид Хөрөнгийн биржээс бүртгэлээ хасуулах магадлал өндөр байгаа нь барилгын компаниуд бизнесээ аварч үлдэхэд хүндрэлтэй нүүр тулж буйн дохио болж байна.

    Хамгийн сүүлд "Sichuan Languang Development" компанийн нэгж хувьцааны ханш 20 өдрийн арилжаа дараалан нэг юаниас доогуур түвшинд хаагдсаны улмаас Шанхайн биржээс тус компанийн бүртгэлийг цуцлах болсон тухай мэдэгдэл хүлээн авчээ.

    Лхагва гарагаас эхлэн "Sichuan Languang Development" компанийн хувьцааны арилжааг түр хугацаанд зогсоох бөгөөд 15 хоногийн дотор бүртгэлийг цуцлах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Өнгөрсөн оны зургаадугаар сард “CRED Holdings” болон “Lvjing Holding” үл хөдлөх хөрөнгийн компаниудын бүртгэлийг БНХАУ-ын Хөрөнгийн бирж цуцалж байсан юм.

    Cэтгэгдэл бичих