БНХАУ-д дотоодын эрэлт саарснаар орон сууцны үнэ аравдугаар сард сүүлийн долоон жилийн хамгийн их дүнгээр буурсныг тус улсын Статистикийн товчоо мэдээллээ.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй орон сууцуудыг тооцолгүйгээр авч үзвэл тус улсын 70 хотод шинэ орон сууцны үнэ есдүгээр сараас 0.37 хувиар буурчээ. Харин хуучин орон сууцны үнэ өмнөх сараас 0.47 хувиар буурсан нь 2014 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болж байна. Ийнхүү БНХАУ-д орон сууцны үнэ 14 дэх сардаа дараалан буурлаа.
Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт болон барилгын салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн сард үргэлжлэн буурсан байна.
БНХАУ-ын COVID-19-ийг Үл тэвчих бодлого үргэлжилж байгаа болон барилгын компаниуд бэлэн мөнгөний хомсдолд орсон нь салбарын уналтад нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж буй.
Цаашид мөнгөний урсгал буурснаар ирэх онд үл хөдлөх хөрөнгийн зах зээл энэ оныхоос ч илүү дарамтад орох эрсдэлтэйг “Beijing Shengao” хөрөнгө оруулалт менежментийн компани анхаарууллаа.