logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Орон сууцны үнийн индекс сүүлийн 2 сард тогтвортой байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 12 16:40
    284
    Орон сууцны үнийн индекс IX сард өмнөх сараас өөрчлөлтгүй 1.265 нэгж байсныг “Тэнхлэг зууч” мэдээллээ

    “Тэнхлэг зууч” компаниас гаргасан есдүгээр сарын орон сууцны үнийн индексээс харахад сүүлийн хоёр сар өөрчлөлтгүй 1.265 нэгжийн түвшинд хадгалагдаж байна.

    Орон сууцны үнийн индекс тавдугаар сараас хойш гурван сар дараалан буурсаар наймдугаар сард 1.265 нэгж хүрсэн юм.  Хэдийгээр ерөнхий индекс тогтвортой түвшинд хадгалагдаж байгаа ч наймдугаар сард буурч байсан шинэ орон сууцны үнийн индекс есдүгээр сард үл ялиг өсөж, 1.393 нэгж хүрснийг “Тэнхлэг зууч” ХХК мэдээллээ.

    Харин хуучин орон сууцны үнийн индекс өмнөх сараас үл ялиг өсөн 1.117 болж, тавдугаар сарын үеийн түвшиндээ очсон байна.

    Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хувьд орон сууцны зээл олголт хязгаарлагдмал хэвээр, барилгын материалын үнэ өссөн зэрэг шалтгааны улмаас борлуулалт буурсан болохыг салбарынхан онцолж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих