Зургийг: Brent Lewin/Bloomberg
Энэ оны эхний улиралд Вьетнам улсын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч болон борлуулагч 1800 гаруй компани үйл ажиллагаагаа зогсоолоо. Санхүүжилт босгоход хүндрэлтэй болсноор ийнхүү тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт хямрал нүүрлээд байгаа аж.
Үйл ажиллагаагаа зогсоосон компанийн тоо өмнөх оны мөн үеэс 61 хувиар өсжээ. Хэдий тийм боловч тайлант хугацаанд шинээр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн компаниудын тоо 63 хувиар нэмэгдсэнийг Вьетнамын Барилга бүтээн байгуулалтын яам мэдээллээ.
Вьетнам улсын үл хөдлөх хөрөнгийн компаниуд бизнестээ өөрчлөлт оруулах, өрөө дахин төлөвлөх, үйл ажиллагаагаа цомхотгох, ажлын байрыг цөөрүүлэх шаардлагатай байгааг албаныхан онцолж байна.
2023 оны байдлаар үл хөдлөх хөрөнгийн борлуулалт жилийн өмнөхөөс 39 хувиар буурч, 106 мянга 401 болсон байна. Үүний зэрэгцээ одоо явагдаж буй барилгын төслүүд гурав дахин цөөрсөн бол зөвшөөрөл авсан төслүүдийн тоо өмнөхөөсөө хоёр дахин буурсан үзүүлэлттэй байгаа аж.