Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын Ардын банк бодлогын хүүгээ бууруулж байгаатай зэрэгцэн орон сууц эзэмшигчид моргейжийн зээлээ урьдчилж төлөх нь нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан моргейжийн зээлийг урьдчилж төлөх нь томоохон арилжааны банкнуудад урт хугацаанд хэрхэн нөлөөлөхийг БНХАУ-ын зохицуулагчид судалж эхэлснийг эх сурвалж мэдээллээ.
Зохицуулагчид нийт зээлийн хэдэн хувийг урьдчилж төлөөд байгаа, ямар арга хэмжээ авах хэрэгтэй байгаа талаар арилжааны банкнуудыг тайлагнахыг үүрэгдсэн байна. Хэдий тийм боловч шаардлага хангасан орон сууц эзэмшигчдийг моргейжийн зээлээ урьдчилан төлөхөд нь хориг тавихгүй байхыг зөвлөсөн гэж эх сурвалж мэдээлжээ.
Энэ нь иргэд моргейжийн зээлээ урьдчилан төлөх хүсэлт олноор гаргаж байгаагаас арилжааны банкнууд хязгаарлалт тавьж байна гэсэн гомдол гарсантай холбоотой аж.
Үүнээс гадна иргэд зээлийн хүү буурч буй энэ үеийг ашиглан богино хугацаатай, хүү багатай хэрэглээний зээл аван моргейжийн зээлээ төлөх хандлага ажиглагдаж байна.
2022 онд БНХАУ-ын орон сууц эзэмшигчид 4.68 их наяд юаньтай тэнцэх моргейжийн зээлийг урьдчилсан төлсөн байж магадгүй гэж “Citigroup”-ийн шинжээчид тооцоолжээ. Гэхдээ БНХАУ-ын нийт 39 их наяд юаньтай тэнцэх моргейжийн зээлийн хэдэн хувь нь урьдчилан төлөгдөөд байгаа нь одоогоор тодорхойгүй байгааг онцолж байна.