logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Хонгконгт борлуулагдаагүй шинэ орон сууцуудын тоо сүүлийн 15 жилийн дээд түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 02 16:30
    396
    III улирлын байдлаар 15 мянга гаруй шинэ орон сууц эзнээ хүлээж байгаа гэдгийг “Centaline Property Agency” судалгаагаар тогтоожээ

    Цар тахлын хатуу хязгаарлалт болон бодлогын хүүгийн өсөлт зэрэг нь үл хөдлөх хөрөнгийн салбарт дарамт учруулснаар Хонгконгт борлуулагдаагүй байгаа шинэ орон сууцуудын тоо сүүлийн 15 жилийн дээд түвшинд хүрсэн байна. 

    III улирлын байдлаар 15 мянга гаруй шинэ орон сууц эзнээ хүлээж байгаа гэдгийг “Centaline Property Agency” судалгаагаар тогтоосон байна. Энэхүү үзүүлэлт нь 2007 оноос хойших хамгийн өндөр дүн болжээ.

    Борлуулагдаагүй орон сууцуудын тоо нэмэгдэж байгаа явдал нь Хонгконгийн эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг үл хөдлөх хөрөнгийн салбарт уналт нүүрлээд буйг бататгаж байна.

    Сүүлийн жилүүдэд Хонгконгт зээлийн өртөг өсөхийн зэрэгцээ иргэдийн гадаад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнээс эдийн засгийн удаашрал бий болоод байсан.

     Үүнээс гадна цар тахлын хөл хорио болон улс төрийн тогтворгүй байдлыг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ бүгдээс үүдэн дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрэлт огцом буурсан байна. 

    “Henderson Land Development” зэрэг үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгчид худалдан авагчдын болгоомжлолыг бууруулахын тулд шинээр ашиглалтад орсон орон сууцуудаа зах зээлийн ханшаас доогуур үнээр худалдаалж байна. 

    Үүний зэрэгцээ хуучин орон сууцны худалдааны өсөлт мөн удааширсан байна. Есдүгээр сард нийт борлуулагдсан хуучин орон сууцны тоо 37 хувиар буурч, 2639 болсныг “Midland Realty” тайландаа дурдсан бол “Centaline Property Agency”-ийн судалгаагаар орон сууцны үнэ оны эхнээс есөн хувиар буурсан гэсэн тооцоо гарчээ. 

    Харин “Goldman Sachs” компаниас гаргасан судалгаагаар Хонгконгийн орон сууцны үнэ өнгөрсөн онтой харьцуулахад 2023 оны туршид нийт 30 хувиар унана гэсэн таамаг гаргаад байна.

    Cэтгэгдэл бичих