Төмрийн хүдрийн үнэ 6 хувиар буурч, 2021/XII сараас хойших доод түвшинд хүрэв
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 23 10:20
Төмрийн хүдрийн үнэ 2021 оны 12 дугаар сараас хойших доод түвшинд хүрлээ. Тухайлбал: төмрийн хүдрийн үнэ зургаа орчим хувиар буурч, тонн нь 108 ам.доллар болсон байна.
БНХАУ COVID-19-ийг үл тэвчих бодлогоо үргэлжлүүлсээр байгаа учир дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх амлалтдаа хүрэхэд хол байгаа аж. Үүнтэй холбоотойгоор зэсийн эрэлт буурах эрсдэл өндөр байна гэж “Commonwealth Bank of Australia”-ийн шинжээчид анхааруулж байна.
Үүнээс гадна БНХАУ-ын зарим нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас барилгын ажил зогсож, нөөц нэмэгдээд байгаа аж.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-23 10:20
76552
BBJAX